Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 23:11 - Ариун Библи 2013

11 Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон —Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон, —Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.

Onani mutuwo Koperani




Үйлс 23:11
27 Mawu Ofanana  

Учир нь тэдний сэтгэлийг Буруушаагчаас аврахын тулд Тэрээр гачигдагчийн баруун гар талд зогсдог.


Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ»


Бүү айгтун, өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална” гэж Чиний Золигч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН тунхаглаж байна.


Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй.


“Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, Хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн.


Харин тэр даруй Есүс тэдэнд хандан —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг дэвсгэртэй нь Түүнд авчрахад Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв.


Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг” гэж хэлжээ.


Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.


Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.


Эзэн шөнө нь Паулд үзэгдлээр дамжуулан —Бүү ай. Харин ярь. Бүү дуугүй бай.


Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим явъя гэж сүнсээр шийдэн, «Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой» гэв.


Давид Түүний тухай “Эзэн өмнө минь үргэлж байгааг Би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас Би ганхахгүй.


Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй.


Учир нь чи үзсэн, сонссоноо бүх хүнд гэрчлэх Түүний гэрч болно.


би Түүнийг харсан ба Тэр надад “Түргэл, Миний тухай гэрчлэлийг чинь тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас шалавхан гар” гэж айлдав.


Би эрх чөлөөтэй биш гэж үү? Би элч биш гэж үү? Би Эзэн Есүсээ хараагүй гэж үү? Та нар Эзэн доторх миний ажил биш гэж үү?


Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүгдэд илэрхий болов.


Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дэлгэрүүлж бүх харийнханд сонсгохын тулд намайг тэнхрүүлсэн бөгөөд би арслангийн амнаас аврагдсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa