Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 22:16 - Ариун Библи 2013

16 Одоо чи юунд саатна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт, нүглээ угааж хая” гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Одоо чи юунд удна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт. Нүглээ угаа” гэв.

Onani mutuwo Koperani




Үйлс 22:16
19 Mawu Ofanana  

Тушаалуудыг тань сахин биелүүлэхээр Яаравчилсан бөгөөд Үүнийгээ би хойшлуулаагүй билээ.


Хилэнцээс минь намайг олонтаа угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч.


Юунд бид амар сууна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, Тэнд хамтдаа сөнөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул Бурхан ЭЗЭН маань биднийг сөнөөхөөр яллаж, Бидэнд хортой ус уулгахаар өгчээ.


Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно гэлээ.


Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно» хэмээв” гэснээр болжээ.


Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно.


Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан, —Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв.


Тэгээд тэр энд нэрийг тань дуудсан бүхнийг хүлэх эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв.


Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болон босож, баптисм хүртэв.


Коринт дахь Бурханы чуулган хийгээд хаа сайгүй Эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдад болон ариун хүмүүс байхаар дуудагдсан, Христ Есүс (Эзэн бол тэднийх болон биднийх юм) дотор ариусгагдсан хүмүүст.


Учир нь иудейчүүд эсвэл грекүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгд нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртэж, нэг Сүнсийг уусан юм.


Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн.


Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм.


Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад


Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм.


хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.


Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa