20 Эзэний агуу, цог жавхлант өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно.
20 Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнө Нар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна.
Тэнгэрийн одод болон түүний ордууд гэрлээ эс өгөх бөгөөд Нар мандахдаа харанхуйлж, сар гэрлээ үл тусгана.
Олдсон хүн бүрийг жадалж, Олзлогдсон хүн бүрийг илдээр хорооно.
Газрыг хоосруулж, түүний нүгэлтнүүдийг устгах Аймшигт, уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байгааг харагтун.
Тэгэхэд сар ичиж, нар гутна. Учир нь түг түмдийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж, Ахмадуудынхаа өмнө Сүр жавхлангаа байлгана.
Учир нь Сионд хариуг нь өгөх жил, Өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.
Дэлхийг Би хартал, Үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байлаа. Тэнгэрсийг хартал, тэд ямар ч гэрэлгүй байлаа.
Сионд бүрээ татан, Ариун уулан дээр минь түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул Энэ нутгийн суугчид бүгд чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.
ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно.
Шийдвэрлэх хөндийд бөөн хүмүүс байна! Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна.
Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр өдөр Би үд дунд нарыг жаргааж, Гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгоно.
Харагтун, ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ.
Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.
Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв.
Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган,
Нар, сар, оддод тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө.
Би дээр тэнгэрт совин ёр Доор газарт тэмдгүүдийг өгнө. Энэ нь цус, гал, суунаглах утаа билээ.
Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно» хэмээв” гэснээр болжээ.
махбодыг нь сүйрүүлэхийн тулд тийм хүнийг Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм.
Учир нь Эзэний өдөр нь шөнийн хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө сайн мэднэ.
Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна.
Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна.
Дөрөв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнөхийг түүнд зөвшөөрчээ.
Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасан таар мэт харлаж, сар бүхэлдээ цус адил болов.