13 Энэ хүн, Бурханд мөргө гэж хүмүүсийг хуулийн эсрэг ятгаж байна гэв.
13 Энэ хүн хуулийн эсрэг Бурханд мөргө гэж хүмүүсийг ятгаж байна гэв.
Иудейчүүд түүнд —Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр үхэх ёстой. Учир нь Тэр Өөрийгөө Бурханы Хүү болгосон гэж хариулав.
Гэтэл үгс, нэрс болон танай хуулийн тухай асуудал байгаа аваас өөрсдөө үүнийгээ мэдтүгэй. Эдгээр хэргийг шүүх хүсэл надад алга гэв.
Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа.
Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, манай хууль бас энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекүүдийг сүмд оруулж, энэ ариун газрыг бузарласан гэж хашхирав.
Паул өөрийгөө өмгөөлөн —Иудейн хуулийн ч эсрэг, сүмийн ч эсрэг, Цезарийн ч эсрэг би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэв.
Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд —Энэ хүн [энэ] ариун газар бас хуулийн эсрэг үг ярихаа үл зогсоов.