Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 17:5 - Ариун Библи 2013

5 Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг барьж авч олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.

Onani mutuwo Koperani




Үйлс 17:5
26 Mawu Ofanana  

Харин намайг бүдэрсэнд Тэд баярлан цуглав Миний мэддэггүй байсан довтлогчид Миний эсрэг цуглав. Зогсоо зайгүй намайг гүжирдэв


Гулдан хаалганы дэргэд суугчид Миний тухай ярьж Би согтуурагчдын элэглэл дуу болжээ.


Махбодын амь нь уужуу зүрх. Ясыг ялзруулагч нь хүсэл тачаал.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Учир нь тэд атаархсандаа Түүнийг барьж өгснийг тэр мэдэж байлаа.


Харин хурсан олныг хараад иудейчүүд атаархлаар дүүрч, Паулын ярьсныг үгүйсгэсэн ба бас доромжилж байлаа.


Гэвч Антиох болон Икониумаас ирсэн иудейчүүд ард олныг талдаа татаж, Паул уруу чулуу шидэцгээв. Тэгээд түүнийг үхсэн гэж бодоод тэд хотоос гарган хаяжээ.


Харин үл итгэгч иудейчүүд харийнхны бодол санааг үймүүлж, тэднийг ах дүүсийн эсрэг турхирч байлаа.


Гэтэл Тесалоникийн иудейчүүд Бурханы үгийг Беройд Паул тунхаглаж байгааг мэдээд тэнд ирж, ард олныг өдөөн хатгаж үймүүллээ.


Тэднийг олоогүй тул Иасоныг бусад ах дүү нарын хамт хотын эрх баригчдын өмнө чирч авчраад хашхиралдан —Дэлхийг үймүүлсэн эд бас ийшээ ирлээ.


Иасон тэднийг хүлээн авсан байна. Тэд бүгдээрээ Цезарийн зарлигийг эсэргүүцэж, “Есүс нэртэй өөр хаан байна” гэдэг гэцгээв.


Эрх баригчид Иасон болон бусдаас нь баталгаа гаргуулан авч, тэднийг суллав.


Гэвч Галлионыг Ахай нутгийн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд суудалд авчраад —


Өнөөдрийн явдалтай холбоотой үймээн самуун дэгдээснийхээ төлөө бид буруутгагдах аюулд ороод байна. Учир нь үүнд үнэхээр шалтгаан байхгүй бөгөөд энэхүү эмх замбараагүй цуглааныг бид тайлбарлаж чадахгүй нь гэжээ.


Тэдгээр өвөг дээдэс, Иосефт атаархан түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байж,


Надтай хамтран зүтгэгч Тимот мөн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна.


махбодынхоо дагуу байсаар байгаагийнх юм. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь махбодынхоороо буюу хүний жишиг дагуу байгаагийнх биш үү?


Ахин дахин аялахдаа, гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хот дахь аюул, цөл дэх аюул, тэнгис дэх аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул,


атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.


Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.


Та нар үлэмж зовлон дор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон.


Эсвэл Бичвэр дэмий хоосноор “Бидний дотор Түүний нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу?


Тэд Баал-беритийн сүмээс далан шекел мөнгө авч, Абимелехт өгсөнд тэр мөнгөөр үл бүтэх, бодлогогүй этгээдүүдийг хөлслөв. Тэд Абимелехийг дагалдан явлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa