Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 17:32 - Ариун Библи 2013

32 Үхэгсдийн амиллын тухай сонсоод зарим нь дооглоход, зарим нь —Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Үхэгсдийн амилалтын тухай сонсоод зарим нь дооглоход зарим нь —Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа.

Onani mutuwo Koperani




Үйлс 17:32
23 Mawu Ofanana  

Тэгээд Лот гадагш гарч, охидыг нь авахаар болсон хүргэддээ —ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босогтун, энэ газраас гарагтун! гэв. Харин хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.


Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.


Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхнийх нь «Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай» гэжээ.


Харгалзагчид Есүсийг зодож, Түүгээр доог тохуу хийв.


Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, дооглон тохуурхаад, гоёмсог нөмрөг нөмөргөж, Пилатад буцааж хүргүүлэв.


Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд цагаан цуу өгч —


“Харагтун. Басамжлагчид аа, гайхацгаа, мөхөцгөө! Учир нь та нарын өдрүүдэд Хэн нэгэн нь тайлбарласан ч, Хэзээ ч та нар итгэхгүй тийм үйлийг Би гүйцэлдүүлэх болно” гэсэн байдаг гэлээ.


Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ.


Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв.


Ингээд Паул тэдний дундаас гарч явав.


Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нь шоолов.


Зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик аягүйцэж —Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна гэжээ.


Тэд түүнтэй ердөө л өөрсдийнхөө шашны талаар мөн Паулын амьд гэж нотолдог, нэгэн үхсэн хүн Есүсийн талаар санал зөрөлдсөн байв.


Хэрэв Бурхан үхэгсдийг амилуулдаг бол энэ нь яагаад та нарын дунд үнэмшмээргүй хэмээгдэнэ вэ?


Бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харийнханд мунхаглал болдог агаад


Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан бол та нарын дотор зарим нь үхэгсдийн амилал байхгүй гэж юунд ярина вэ?


Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор ухаалаг аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бид нэр хүндгүй.


Учир нь Тэр “Тааламжтай цагт Би чамайг сонссон. Авралын өдөр Би чамд тусалсан” гэж айлддаг. Харагтун, одоо тааламжтай цаг. Харагтун, одоо авралын өдөр.


Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.


Иймээс Түүнийг доромжилсныг нь бид үүрэн, хуарангийн гадна гарч Түүн уруу очицгооё.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa