Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 17:18 - Ариун Библи 2013

18 Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ хоосон чалчигч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө хэсэг нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүс болон амилалтыг тунхаглаж байжээ.

Onani mutuwo Koperani




Үйлс 17:18
16 Mawu Ofanana  

Мунхгийн чихэнд юм бүү ярь Мэргэн үгсийг чинь тэрээр басамжилна.


Өөрийнхөө нүдэнд мэргэн хүнийг чи үзсэн үү? Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү найдлага бий.


Тэд шавь нар уруу ирээд, тэднийг тойрсон үй олныг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг харав.


Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багш нар болон фарисайчууд Түүнээс улам олон юм асуун шалгааж, хорсол нь буцалж байлаа.


Энэ бол Христ зовлон эдэлж, үхэгсдээс хамгийн түрүүн амилснаар ард түмэнд маань болон харийнханд гэрлийг тунхаглана гэсэн үг юм гэжээ.


Учир нь элч нар ард олонд сургаал зааж, үхэгсдийн амилал Есүсээр гэдгийг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа.


Тэгээд өдөр бүр сүм дотор бас айлаас айлд зааж, Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа эс зогсоов.


Гэтэл «эрх чөлөөтнүүд» гэж нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александричууд, Килик ба Азиас ирсэн заримтай нь нийлж Стефантай маргалдав.


Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд


Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн гэж боддог бол тэр нь мэргэн болохын тулд мунхаг болог.


Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор ухаалаг аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бид нэр хүндгүй.


Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин хорвоогийн язгуур юмс, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa