Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 16:17 - Ариун Библи 2013

17 Тэрээр Паул биднийг дагаж —Энэ хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Тэрээр Паул болон биднийг дагаж, —Эдгээр хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа.

Onani mutuwo Koperani




Үйлс 16:17
31 Mawu Ofanana  

Би Хамгийн Дээд Бурханд, Миний төлөө зорилгоо биелүүлдэг Бурханд хашхирна.


Бурхан тэдний хад байсныг, Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг Тэд санадаг байсан.


Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны аманд ойртож очоод, —Хамгийн Дээд Бурханы зарц Шадрах, Мешах, Абеднего нар аа, гараад ир, нааш ир гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абеднего нар гал дундаас гарч ирэв.


Небухаднезар —Шадрах, Мешах, Абеднего нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэрэлчээ илгээж, Өөрт нь итгэн, хааны тушаалыг зөрчиж, Бурханаасаа өөр ямар ч бурханд үйлчлэх ч үгүй, мөргөх ч үгүйгээр биеэ тушаан өгсөн зарц нараа аварсан билээ.


Хамгийн Дээд Бурханы надад үйлдсэн тэмдэг, гайхамшгуудыг тунхаглах нь сайн гэж би бодлоо.


Аяа хаантан, Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.


Тэрээр хүмүүний хөвгүүдээс хөөгдөж, зүрх нь араатных шиг болжээ. Хамгийн Дээд Бурхан хүмүүний хаанчлалыг захирч, хүссэндээ түүнийг захируулдгийг ухаартлаа тэгсэн. Амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт байж, түүнийг үхэр шиг өвсөөр тэжээж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон.


Тэгээд хаан тушааж, тэд Даниелыг авчирч, арслангийн нүхэнд хаяв. Хаан, Даниелд —Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чинь чамайг аврах болтугай гэв.


Тэрээр нүхэнд дөхөж очоод харууссан дуугаар Даниелд хандан хашхирч, Даниелыг дуудан —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв.


Иона тэдэнд —Би еврей хүн. Далай ба хуурай газрыг бүтээсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭНээс би эмээдэг юм гэлээ.


Би ЭЗЭНий өмнө юутай очиж, Өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ? Би Түүнд шатаалт тахил, бухан бяруунуудтай очих уу?


Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ.


Үзэгтүн, тэд хашхиран —Бурханы Хүү, Та бидэнд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв.


Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэв.


Тэд ирээд, Түүнд —Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнийг ч үл ялгаварлан хэнд ч тал засдаггүйг, харин Бурханы замыг үнэнээр заадгийг мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуухад


Тэгээд чанга дуугаар хашхиран —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ.


Нүглийнх нь уучлалаар авралын мэдлэгийг Ард түмэндээ өгөхийн тулд юм.


Харанхуй хийгээд үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, Хөлийг маань амар тайвны замд чиглүүлэхийн тулд юм гэсэн хэмээв.


Тэд Түүнээс —Багш аа, Таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч үл ялгаварлан, харин Бурханы замыг үнэнээр заадгийг чинь бид мэднэ.


Хүүе, Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэхэд


Чөтгөрүүд олон хүнээс —Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхиран гарч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг загнаад тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.


Тэр Есүсийг хараад хашхиран өмнө нь унаж чанга дуугаар —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ.


Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.


Синагогт тэр зоригтой ярьж эхлэв. Харин Прискила, Акул нар түүнийг сонсоод, авч гаран түүнд Бурханы замыг нарийн тайлбарлаж өгөв.


Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь муу ёрын сүнстэй хүмүүст —Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж Эзэн Есүсийн нэрийг ашиглахыг завджээ.


Чөлөөт хүн мэт үйлд. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурханы зарц мэт үйлд.


Олон хүн тэдний садар явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнэний зам муугаар хэлүүлэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa