Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 16:16 - Ариун Библи 2013

16 Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлгөчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг авчирдаг ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлөгчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг олж өгдөг ажээ.

Onani mutuwo Koperani




Үйлс 16:16
21 Mawu Ofanana  

Тэр өөрийн хүүг гал дундуур явуулан, мэргэлж, төлгө үйлдэж, сүнс дуудагчид ба мэргэ төлгөчидтэй холбогдон ЭЗЭНий мэлмийд үлэмж ёрын мууг үйлдэж Түүний хилэнг өдөөжээ.


Ийнхүү Саул итгэмжгүйнхээ улмаас үхсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий үгийг сахилгүй ЭЗЭНд үнэнч бус байж, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асуусан бөгөөд


Хүмүүс та нарт “Шивтнэн чалчдаг сүнс дуудагчид ба шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн өмнөөс үхэгсдээс асууна гэж үү?


Сүнс дуудагчид уруу бүү эргэ, мэргэ төлгөчдийг бүү эрж хай. Тэднээр бүү бузарлагд. Та нарын Бурхан ЭЗЭН Би.


Сүнс дуудагч болон мэргэ төлгөч эр, эм хүн гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулуудах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна” гэж хэлэгтүн гэв.


Сүнс дуудагчид, мэргэ төлгөчидтэй садарлахаар тэдэн уруу эргэсэн хүний хувьд, Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Амралтын өдөр бид хотын гулдан хаалганы гаднах гол дээр очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд сууцгааж, цугласан эмэгтэйчүүдтэй ярилцлаа.


Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байв. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж, сүнсэнд —Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр дороо зайлжээ.


Харин түүний эзэд орлого олох найдвар нь өнгөрснийг хараад, Паул, Силас нарыг барьж, гудамж зээл дээр, эрх баригчдын өмнө чирч авчран


Мөнгөний дархан Деметр гэгч хүн Артемисийн мөнгөн сүмийг урлаж урчуудад багагүй орлого авчирдаг байв.


шүтээн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл,


Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунасан зарим нь итгэлээсээ төөрч, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.


Ианн, Иамбре хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэд ч үнэнийг эсэргүүцдэг, ялзарсан санаа бодолтой, хуурамч итгэлтэй хүмүүс юм.


Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна.


Самуел харин өөд болсонд бүх Израиль даяар түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад хөдөөлүүлэв. Саул сүнс дуудагчид ба мэргэч төлгөч нарыг өөрийн нутгаас хөөв.


Тэгэхэд Саул зарц нартаа —Надад сүнс дуудагч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Зарц нар нь Саулд —Ен-дорт нэгэн тийм эм бий гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa