40 Харин Паул Силасыг сонгож хөдлөв. Ах дүү нар Паулыг Эзэний нигүүлсэлд даатгав.
40 Харин Паул Силасыг авч явлаа. Ах дүү нар Паулыг Эзэний нигүүлсэлд даатгав.
Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.
Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ.
гүйцээсэн ажлынх нь төлөө Бурханы нигүүлсэл өгөгдөж байсан Антиох уруу тэндээсээ усан онгоцоор гарав.
Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагджээ.
Иуда, Силас хоёр эш үзүүлэгч учраас ах дүү нарыг арвин үгээр хүчирхэгжүүлжээ.
Харин түүний эзэд орлого олох найдвар нь өнгөрснийг хараад, Паул, Силас нарыг барьж, гудамж зээл дээр, эрх баригчдын өмнө чирч авчран
Тэдний зарим нь буюу Бурханаас эмээгч үй олон грек бас хэсэг язгууртан эмэгтэйчүүд итгэцгээж, Паул, Силас нартай нийлэв.
Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний дунд өв өгөх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна.
Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү зүдэж зүтгэсэн юм. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл билээ.
Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай.
Эзэн чиний сүнстэй хамт байг. Нигүүлсэл та нарт байх болтугай.
Надтай хамт байгаа бүх хүн чамд мэнд хүргэж байна. Итгэл дотор биднийг хайрлагсдад мэнд уламжлаарай. Нигүүлсэл нь та бүгдэд байх болтугай.