Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 15:4 - Ариун Библи 2013

4 Тэднийг Иерусалимд ирэхэд чуулган, элч нар ба ахлагчид хүлээн авлаа. Бурханы, өөрсөдтэй нь хамт үйлдсэн болгоныг тэд тайлагнажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэднийг Иерусалимд ирэхэд чуулган, элч нар ба ахлагчид хүлээн авлаа. Бурханы өөрсөдтэй нь хамт үйлдсэн болгоныг тэд тайлагнажээ.

Onani mutuwo Koperani




Үйлс 15:4
20 Mawu Ofanana  

Та нарыг хүлээн авах нь Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь Намайг Илгээгчийг хүлээн авсан хэрэг юм.


Түүнийгээ Барнаб, Саул хоёрын гараар ахлагчдад илгээжээ.


Тэд хүрч ирээд, чуулганыг цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь үйлдсэн бүхнийг болон итгэлийн үүдийг харийнханд нээснийг тайлагнаж,


Цугласан олон бүгд чимээгүй байцгааж байлаа. Харийнхны дунд өөрсдөөр нь дамжуулан Бурхан ямар гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа.


Паул, Барнаб хоёр тэдэнтэй зөрчилдөж, багагүй маргаан болов. Тэгээд Паул, Барнаб нарыг хэдэн хүний хамт Иерусалим дахь элч нар, ахлагчид уруу энэ асуудлаар явуулахаар тогтоцгоов.


Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагджээ.


Ийнхүү чуулганаар илгээгдсэн тэд Фойник, Самариар орохдоо, харийнхан Эзэнд эргэсэн тухай ярьж бүх ах дүү нарт үлэмж баяр баясал авчрав.


Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларав.


Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө элч нар болон ахлагчдын Иерусалимд гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулав.


Тэр Ахайгаар явах гэж хүссэнийг нь ах дүү нар хөхүүлэн дэмжиж, түүнийг хүлээн авахыг дагалдагчдад хүсэн бичиглэв. Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэгсдэд үлэмж тусалжээ.


Ийнхүү Иерусалимд ирэхэд ах дүү нар биднийг баяртайгаар хүлээн авлаа.


Амар мэндээ мэдэлцээд, харийнхан дунд үйлчлэлээр нь дамжуулан Бурхан юу үйлдсэнийг тэрээр нэг нэгээр нь ярихад,


Учир нь надаар дамжин Христийн хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр харийнхныг дуулгавар дор авчрахын тулд үг болон үйлсээр минь бас


Тиймээс мөн Бурханы алдрын төлөө Христ та нарыг хүлээн авсны адил бие биенээ хүлээж авагтун.


Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү зүдэж зүтгэсэн юм. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл билээ.


Учир нь Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, тэдний гэм бурууг эс тооцсон ба эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ.


Бурхантай хамтран ажиллагч бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг дэмий хоосноор бүү аваарай.


Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаар заавар авсан. Тэр та нар дээр очвол хүлээж аваарай)


Хэн нэгэн нь та нар дээр ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол, түүнийг гэртээ бүү оруул, бүү мэндэл.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa