Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 15:29 - Ариун Библи 2013

29 шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 Та нар шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас цээрлэгтүн. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.

Onani mutuwo Koperani




Үйлс 15:29
20 Mawu Ofanana  

Гагцхүү та нар махыг цус буюу амьтай нь бүү ид.


Учир нь бүх махбодын амийн хувьд, цус нь түүний амь юм. Тиймээс Би Израилийн хөвгүүдэд «Бүх махбодын амь нь түүний цус байдаг учраас та нар аливаа махбодын цусыг идэх ёсгүй. Үүнийг идсэн хэн боловч таслагдана» гэж хэлсэн.


Бас өөр нэг нь Түүнд —Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд


Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье.


Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ —Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар дээр эргэж ирнэ гэлээ. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ.


Харин итгэсэн харийнхны тухайд гэвэл тэд шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйл болон садар самуунаас зайлсхийх ёстой гэж бид тогтон тэдэнд бичсэн билээ гэв.


Энэ хүнийг хорлох хуйвалдаан бэлтгэгдэж байгааг мэдээд түүнийг даруй танд явуулав. Мөн буруутгагчид нь түүний эсрэг мэдүүлгээ таны өмнө яриг гэж тушаав” [Баяртай] гэжээ.


Би та нар дээр байхдаа юмаар дутаж байсан ч хэнд ч яршиг болоогүй. Македониос ирсэн ах дүүс хэрэгцээг минь хангаж байсан. Алив зүйлээр та нарт дараа болохгүйн тулд би өөрийгөө хичээж байсан бөгөөд хичээх ч болно.


Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Цэгцэрцгээ. Ятгалгыг ав. Санаа нэгтэй байж, амар тайван амьдрагтун. Хайр ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.


Зөвхөн цус идэж болохгүй, түүнийг газарт ус шиг асга.


Хэн дээр ч яаран гар бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр ариун байлга.


Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.


Бяцхан хүүхдүүд ээ, та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун.


Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр зогсоож чадах Түүнд,


Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хөвгүүдийн өмнө урхи тавиулж, шүтээнүүдэд өргөсөн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан.


Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Миний зарц нарыг садарлуулан, шүтээнүүдэд өргөсөн юм идэхийг сурган, төөрөлдүүлэхийг өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд чи зөвшөөрсөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa