Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 15:1 - Ариун Библи 2013

1 Иудейгээс ирсэн хэсэг хүн —Мосегийн ёс заншлаар хозлуулаагүй л бол та нар аврагдаж чадахгүй гэж ах дүү нарт сургажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Иудейгээс ирсэн хэсэг хүмүүс —Мосегийн ёс заншлын дагуу хөвч хөндүүлэхгүй л бол та нар аврагдаж чадахгүй хэмээн ах дүүс нарт сургажээ.

Onani mutuwo Koperani




Үйлс 15:1
25 Mawu Ofanana  

Найм дахь өдөр хөвгүүний тээрхийн арьсыг танана.


Мосе та нарт хозлол өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн) бөгөөд Амралтын өдөр ч та нар хүнийг хозолдог.


Энэ өдрүүдэд Петр (тэнд хурсан олон болох зуун хориод) ах дүүсийн дунд босоод —


Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагджээ.


Тэднээр энэхүү бичгийг илгээв. “Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь харийн ах дүү нарт мэнд хүргэе.


Бид тэдэнд даалгаагүй байтал биднээс [очсон] зарим нь үгээрээ та нарыг самууруулж, сэтгэлийг чинь үймрүүлснийг сонссон тул


Ийнхүү чуулганаар илгээгдсэн тэд Фойник, Самариар орохдоо, харийнхан Эзэнд эргэсэн тухай ярьж бүх ах дүү нарт үлэмж баяр баясал авчрав.


Иуда, Силас хоёр эш үзүүлэгч учраас ах дүү нарыг арвин үгээр хүчирхэгжүүлжээ.


Гэтэл фарисайчуудын бүлэглэлээс итгэсэн хэсэг хүмүүс босож —Тэд хозлуулж, Мосегийн хуулийг сахихад тэднийг зааварлах нь чухал гэцгээв.


тэд үүнийг сонсоод Бурханыг алдаршуулав. Тэгээд түүнд —Ах минь, иудейчүүдийн дунд итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа боловч тэд мөнөөх л хуулийн зүтгэгчид бөгөөд


“Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулсан ёс заншлыг өөрчилнө” гэж түүний ярихыг бид сонссон гэжээ.


Тэгээд арван дөрвөн жилийн дараа би Барнабын хамт Титийг мөн авч, дахин Иерусалим уруу явав.


Хозлуулахуй ба эс хозлуулахуйн аль нь ч Христ Есүс дор хүчингүй, харин хайраар дамжин ажиллаж буй итгэл л чухал юм.


Махбодоор сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүйн тулд та нарыг хозлуул гэж албадаж байна.


Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд.


Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин хорвоогийн язгуур юмс, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa