Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 13:5 - Ариун Библи 2013

5 Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглалаа. Иохан харин тэдний туслах нь байжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглаж эхэлсэн бөгөөд Иохан тэдний хамт байж тусалжээ.

Onani mutuwo Koperani




Үйлс 13:5
20 Mawu Ofanana  

Тэрээр Елиагаас эргэн явж, хос үхрийг авч, тахил болгон буулгыг нь эвдэн түлж, үхрийн махыг чанаад, хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Үүний дараа тэрээр босож, Елиаг даган явж, түүнд үйлчлэв.


Елиа айн босож, амиа аврахаар зугтан Иудад харьяалагддаг Беершебад ирэв. Тэнд өөрийн зарцыг үлдээв.


Харин Иехошафат —ЭЗЭНээс асууж болохоор ЭЗЭНий эш үзүүлэгч энд алга уу? Түүгээр дамжуулан бид асуухсан гэв. Израилийн хааны зарц нарын нэг нь хариулж —Шафатын хүү Елиша энд байна. Тэр Елиагийн гар дээр ус асгадаг байсан гэв.


Ингээд Мосе, үйлчлэгч Иошуатайгаа хамт босож, Бурханы ууланд гарлаа.


Та нарын дунд бүү ийм байг. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог.


Ийнхүү ухаарсан тэр, Марк гэгдэх Иоханы эх Мариагийн гэрт ирэв. Тэнд олуулаа цуглаад залбирч байлаа.


Барнаб, Саул хоёр үйлчлэлээ дүүргээд Марк гэгддэг Иоханыг дагуулан Иерусалимаас буцав.


Харин тэд Пергээс гарч Писидийн Антиохт ирээд, Амралтын өдөр синагогт орж суув.


Паул, Барнаб хоёр зоригтойгоор ярьж —Бурханы үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш, үзэгтүн, бид харийнхан уруу эргэв.


Икониумд тэд иудейчүүдийн синагогт цугтаа орж, тийнхүү ярьсанд иудейчүүд ч, грекүүд ч үй олноороо итгэцгээв.


Марк гэгддэг Иоханыг өөрсдийнхөө хамт авч явахыг Барнаб хүсжээ.


Тэрээр синагогт иудейчүүд болон Бурханаас эмээгчидтэй хэлэлцэн мөн өдөр бүр гудамж зээл дээр уулзсан бүртэй ярилцаж байлаа.


Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа.


Тэр өөрт нь тусалж байсан Тимот, Ераст хоёрыг Македони уруу илгээж, өөрөө Азид түр саатав.


Хот үймээн самуунд автаж, Паултай ханьсан Македониос ирсэн Гаи, Аристарх нарыг хүмүүсийг санаа нийлэн чирсээр бөөнөөрөө үзвэрийн танхимд дайран орж ирэв.


Тэрээр синагогт орж, гурван сарын турш зоригтой ярин Бурханы хаанчлалын тухай сургамжлан ятгалаа.


Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад —Тэр бол Бурханы Хүү мөн гэж тунхаглаж эхлэв.


Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаар заавар авсан. Тэр та нар дээр очвол хүлээж аваарай)


Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөртэйгөө хамт аваад ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa