Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 12:7 - Ариун Библи 2013

7 Үзэгтүн, Эзэний тэнгэрэлч ирж, шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэрэлч Петрийг хажуу уруу нь ёврон сэрээж, —Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Үзтүгэй, гэнэт Эзэний тэнгэр элч үзэгдэн шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэр элч Петрийг хажуу уруу нь ёврон сэрээж, —Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа.

Onani mutuwo Koperani




Үйлс 12:7
37 Mawu Ofanana  

ЭЗЭН минь, Та миний дэнлүү билээ. Миний харанхуйг ЭЗЭН гэрэлтүүлдэг билээ.


Тэрээр тац модны дор хэвтээд унтав. Харагтун, нэгэн тэнгэрэлч түүнд хүрч —Бос, идэгтүн гэжээ.


ЭЗЭНий тэнгэрэлч хоёр дахь удаагаа ирээд, түүнд хүрч —Босоод идэж ав. Учир нь энэ аялал чиний хувьд дэндүү хүнд юм гэв.


Тэднийг харанхуйгаас ба Үхлийн харанхуйгаас Тэр гаргаж, Хүлээсийг нь таслав.


Аяа ЭЗЭН, би үнэхээр Таны зарц, Би Таны зарц бүсгүйн хүү зарц тань билээ. Та хүлээсийг минь тайлсан.


Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж, Өлсөгчдөд ч талхыг өгдөг. ЭЗЭН, хоригдлуудыг чөлөөлдөг.


ЭЗЭНий тэнгэрэлч Эмээгчдийнх нь эргэн тойронд байж Тэднийг чөлөөлнө.


Ганцаардагчийг гэртээ суулган Хоригдогсдыг сайн сайханд Бурхан дагуулна. Тэрслэгчид л харин ангамал газар үлдэнэ.


Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, харин гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой.


Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна.


Иеремиаг ахлах хамгаалагч Небузарадан Рамагаас сулласны дараа түүнд ЭЗЭНээс ирсэн үгс энэ болой. Тэрээр Вавилон уруу цөлөгдөж байсан Иерусалим ба Иудагийн бүх цөлөгдөгчийн дунд Иеремиаг гинжээр хүлэгдсэн байхад нь авсан юм.


Харагтун, Израилийн Бурханы цог жавхлан зүүн зүгээс ирж байв. Түүний дуу нь их усны чимээ мэт агаад дэлхий Түүний цог жавхланд гэрэлтэв.


Небухаднезар —Шадрах, Мешах, Абеднего нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэрэлчээ илгээж, Өөрт нь итгэн, хааны тушаалыг зөрчиж, Бурханаасаа өөр ямар ч бурханд үйлчлэх ч үгүй, мөргөх ч үгүйгээр биеэ тушаан өгсөн зарц нараа аварсан билээ.


Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв.


Түүний эсрэг би нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, Миний төлөө шүүлтийг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Гэрэлд намайг Тэр гаргана. Зөв шударгыг нь би харна.


Нар, сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд, Гялалзах жадны тань туяанд Тэд зайлан одлоо.


Түүний туяа нь нарны гэрэл мэт юм. Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөд Түүний хүч чадал нууцлагдсан.


Тэднийг явсны дараа, харагтун, Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж —Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ.


Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.


Ийнхүү тэднийг хэрхэхээ үл мэдэн байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа.


Корнел —Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож,


Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй Эзэний тэнгэрэлч цохижээ. Тийнхүү тэр өт хорхойд идүүлж үхэв.


Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв.


Тэнгэрэлч түүнд —Бүсээ бүсэлж, шаахайгаа уя гэхэд тэр үйлдэв. Тэгээд тэр —Нөмрөгөө нөмөр, намайг дага гэжээ.


Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ.


Тэрээр үхэлд автсаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлыг устгаж, Түүнийг амилуулав.


Гэтэл шөнөөр Эзэний тэнгэрэлч шоронгийн хаалгуудыг онгойлгоод, тэднийг гарган хэлсэн нь —


Тэр замд гарч, Дамаскт ойртож байтал гэнэт түүнийг тойрон тэнгэрээс гэрэл гэрэлтэхэд


Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.


Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?


Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэрэлч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa