Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 11:21 - Ариун Библи 2013

21 Эзэний мутар тэдэнтэй хамт байсан ба үй олон итгэж, Эзэн өөд эргэж байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Эзэний мутар тэдэнтэй хамт байсан бөгөөд итгэсэн үй олон хүмүүс Эзэн уруу эргэж байлаа.

Onani mutuwo Koperani




Үйлс 11:21
19 Mawu Ofanana  

ЭЗЭНий үгээр хаан хийгээд ноёдын тушаасныг гүйцэтгэх нэг зүрх сэтгэлийг тэдэнд өгөхийн тулд Бурханы мутар Иудагийн дээр бас байсаар байв.


Нэгдүгээр сарын нэгэнд Вавилоноос аян зам эхэлж, Бурханых нь ивээлт мутар түүний дээр байсан учир тавдугаар сарын нэгэнд Иерусалимд иржээ.


Бидний дээрх Бурханы сайн мутрын дагуу тэд бидэнд нэгэн билиг ухаантай хүн болох Шеребиа болон түүний хөвгүүд, ах дүү нар арван найман хүнийг авчрав. Шеребиа Израилийн хүү, Левийн хүү Махлийн хөвгүүдээс гаралтай юм.


Бурханы минь мутар надад ямар ивээлтэй байсныг болон хааны надад айлдсан үгсийн тухай би тэдэнд хэлэв. Тэгэхэд тэд —Босоцгооё, дахин барьцгаая гэв. Тэд тийнхүү гараа сайн үйл хэрэгт зориулав.


Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрэмд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд, хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь Бурханы минь ивээлт мутар миний дээр байв.


Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илчлэгдсэн бэ?


Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Сонор нь сонсож чадахааргүй дүлий биш ээ.


Үүнийг сонссон бүхэн зүрхэндээ хадгалж —Энэ хүүхэд тэгвэл яах бол? гэцгээж байв. Эзэний мутар гарцаагүй түүний хамт байлаа.


Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд үй олон Эзэнд нэмэгдэв.


Тиймээс миний санаа бол харийнхан дундаас Бурхан өөд эргэж буй хүмүүсийг дарамтлахгүй байх нь дээр юм.


Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.


Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ.


Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэйчүүд олноороо тогтмол нэмэгдэж байлаа.


Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд дуулгавартай болж байлаа.


Луддад болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.


Учир нь бидний сайнмэдээ та нарт зөвхөн үгээр бус, мөн хүч ба Ариун Сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa