17 Учир нь тэр бидэнтэй хамт байж, бидний албыг хуваалцаж байлаа.
канаан хүн Симон болон Есүсээс урвасан Искариотын Иудас нар билээ.
Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.
Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, бөөн хүн хүрч ирэв. Арван хоёрын нэг Иудас тэднийг тэргүүлжээ. Есүсийг үнсэхийн тулд тэр дэргэд нь ойртон ирэв.
Иаковын хүү Иудас, урвагч болсон Искариотын Иудас нар болой.
Тэдэнтэй хамт байхдаа би Надад өгсөн нэрээр тань тэднийг хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч эс мөхөв. Энэ нь Бичвэр биелэгдэхийн тулд ажээ.
Өөрийнхөө газарт очихоор үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Иудасын үүргийг хэн хаших вэ? хэмээгээд,
Барнаб, Саул хоёр үйлчлэлээ дүүргээд Марк гэгддэг Иоханыг дагуулан Иерусалимаас буцав.
Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.
Амар мэндээ мэдэлцээд, харийнхан дунд үйлчлэлээр нь дамжуулан Бурхан юу үйлдсэнийг тэрээр нэг нэгээр нь ярихад,
Тиймд бид өршөөлийг хүлээн авч, ийм үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй.
Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд Тэрээр биднийг Христээр дамжуулан Өөртэйгөө эвлэрүүлэв. Ийнхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ.