Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 9:13 - Ариун Библи 2013

13 Харин цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Алгасалыг сахихгүй хүн байх аваас тэрээр ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул тэр хүн ард олноосоо таслагдаж гэм нүглээ үүрнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Гэвч цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Дээгүүр Өнгөрөх баярыг сахихаас татгалзах хүн байх аваас тэр хүн ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул өөрийн ард олноос таслагдах болно. Тэр хүн өөрийн нүглийг үүрэх ёстой.

Onani mutuwo Koperani




Тооллого 9:13
24 Mawu Ofanana  

Та нар долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг гэрээсээ зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно.


Хозлуулаагүй буюу тээрхийн арьсаа тануулаагүй эр хүйстэн нь ард түмнээсээ таслагдах болно. Учир нь тэрээр Миний гэрээг зөрчсөн юм гэв.


тэд түүнд —Бид үхсэн хүнээс болж бузартсан. Гэвч Израилийн хөвгүүдийн дотор тогтоогдсон цагт нь ЭЗЭНий өргөлийг авчрахыг юунд бидэнд хориглов? гэлээ.


Айлдагчийг үл хэрэгсэхээс та нар сэрэмжил. Учир нь газар дээр тэдэнд сануулсан нэгнийг тэд үл хэрэгсэх үедээ зугтаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?


Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.


дараа нь завхайрагсад дахин шинээр гэмших боломжгүй. Яагаад гэвэл тэд өөрсдөдөө Бурханы Хүүг дахиад цовдолж, илэрхий гутамшиг болгодог аж.


бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон нь бидэнд баталсан юм.


Завхай үйлдэл чинь та нарын дээрээс бууж, та нар шүтээнүүдээсээ болж гэм нүглээ үүрэх болно. Тийнхүү та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно.”


Үхсэн хүний цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлана. Тэр хүн Израилиас таслагдах ёстой. Бузрыг зайлуулах ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх бөгөөд бузар нь түүний дээр хэвээр байна.


Тэгээд нөхөр нь хилэнцээс цэвэрлэгдэж, харин эмэгтэй хилэнцээ үүрэх болно” гэж айлдлаа.


Хэрэв авгынхаа эхнэртэй унтаж, авгынхаа нүцгэн биеийг гаргавал тэд гэм нүглээ үүрч үр хүүхэдгүй үхэцгээнэ.


Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэх аваас цус иддэг тэр хүний эсрэг Би нүүрээ хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр үүнийгээ уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүнд уг цусыг тооцуулна. Тэрээр цус урсгасан учир ард түмнийхээ дундаас таслагдаг.


Тиймээс тэд Миний журам зааврыг сахих ёстой. Эс тэгвээс үүнийг гутааснаас болж гэм нүгэл үүрч үхэх вий. Би тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.


Долоо хоногийн туршид гэрүүдээс чинь ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь ирмэл ч бай, нутгийн уугуул ч бай тэр хүн Израилийн хотол түмнээс таслагдана.


Израилийн даяар хотол түмэн үүнийг үйлдэх ёстой.


Үүнтэй адилыг найруулсан эсвэл гаднын хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.


Үүнтэй адилыг өөртөө сүрчиг болгож хэрэглэхээр хийсэн хэн боловч ард түмнээсээ таслагдана гэж айлдав.


Чи Израилийн хөвгүүдэд “Хэн нэгэн нь Бурханаа хараах аваас тэрээр гэм нүглээ үүрэх болно.


Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласан учраас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузрыг цэвэршүүлэх ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан хэвээр болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa