Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 8:7 - Ариун Библи 2013

7 Тэднийг цэвэршүүлэхийн тулд чи тэдэнд дараахыг хийгтүн. Тэдний дээр цэвэршүүлэгч усыг цац. Тэд бие махбодынхоо хамаг үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угааж, тэгээд цэвэр болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тэднийг цэвэрлэхийн тулд үүнийг чи тэдэнд хийгтүн. Тэдний дээр цэвэршүүлэгч усыг цац. Тэд бүх биеийнхээ үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угааг. Тэгээд тэд цэвэр болно.

Onani mutuwo Koperani




Тооллого 8:7
24 Mawu Ofanana  

Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстээ —Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдаа хаяж, биесээ цэвэрлэн, хувцсаа сольцгоо!


Хилэнцээс минь намайг олонтаа угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч.


Балуунаар гэмийг минь цэвэршүүлээч. Би цэвэр болно. Намайг угаагаач, Би цаснаас цагаан болно.


Бас ЭЗЭН, Мосед —Ард түмэн дээр очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариун байлга. Хувцсыг нь угаалган


Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь, мэдээгүй тэд харах болно Сонсоогүй тэд ухварлах болно.


Иерусалим аа, аврагдахын тулд булай муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.


Тэдгээрт хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна.


Шүүрдэстэй хүний сууж байсан зүйл дээр суусан хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах ба үдэш болтол бузар байна.


Эдгээрийг шатаасан нэгэн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад, үүний дараа хуаранд ирж болно.


Тэгээд Мосе, Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав.


Үхсэн хүний цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлана. Тэр хүн Израилиас таслагдах ёстой. Бузрыг зайлуулах ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх бөгөөд бузар нь түүний дээр хэвээр байна.


Хувцас бүр, арьсан эдлэл бүр, ямааны ноолууран бүх зүйл болон бүх модон эдийг өөрсдөдөө цэвэршүүлэгтүн гэлээ.


Левичүүд өөрсдийгөө нүглээс цэвэрлэн, хувцсаа угааж, Аарон тэднийг ЭЗЭНий өмнө даллах өргөлөөр өргөв. Аарон тэднийг цэвэршүүлэхийн тулд тэдний төлөө эвлэрүүллийг хийлээ.


Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махбодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм.


Учир нь махбодыг цэвэршүүлэхийн тулд бузартагсдын дээр ямааны болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол,


Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга.


Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм.


Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa