Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 8:12 - Ариун Библи 2013

12 Левичүүд бухнуудын толгой дээр гараа тавихад, левичүүдэд эвлэрүүллийг хийхийн тулд чи нэгийг нь нүглийн тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Тэгээд левичүүд бухнуудын толгойн дээр гараа тавьсны дараа, левичүүдийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нэгийг нь нүглийн төлөөх тахил болгон, нөгөөг нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөгтүн.

Onani mutuwo Koperani




Тооллого 8:12
25 Mawu Ofanana  

Тэгээд чи уулзалтын майхны өмнө залуу бухыг авчруулан Аарон болон хөвгүүд нь залуу бухын толгой дээр гараа тавина.


Тэр хүн шатаалт тахилын толгой дээр гараа тавих бөгөөд энэ нь тэр хүний өмнөөс эвлэрүүлэл болж, хүлээн авагдана.


Мөн гарынхаа олж авах чадлын хэрээр хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авах ёстой бөгөөд нэг нь нүглийн тахил, нөгөө нь шатаалт тахил болой.


Аарон өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг авчирч, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийг. Тэр өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг нядална.


Тэгээд Аарон амьд ухнын толгой дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх хилэнц, тэдний бүх гэмт үйлдэл, бүх нүглийг түүн дээр улайж, тэдгээрийг ухнын толгой дээр шилжүүлээд, сонгогдсон хүний гараар ухныг хөтлүүлэн зэлүүд тал уруу явуулаг.


Аарон өөрийнхөө төлөө нүглийн тахил бухаа өргөж, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийнэ.


Хотол түмний ахмадууд ЭЗЭНий өмнө, бухын толгой дээр гараа тавиад, уг бухыг ЭЗЭНий өмнө нядлаг.


Нүглийн тахилын буханд хийсэнчлэн уг буханд мөн тэгж хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдэнд эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно.


Тэгээд тэр бүх өөхийг нь эвийн тахилын хурганы өөхийг салгасантай адил салгах бөгөөд тахилч эдгээрийг тахилын ширээн дээр, галан тахилууд дээр ЭЗЭНд шатаан уугиулна. Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж тэрээр уучлагдах болно.


Тэрээр бухыг уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө авчраад, гараа бухын толгой дээр тавьж, үүнийг ЭЗЭНий өмнө нядлаг.


Хэрэв тэр хүн хурга авчрах чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ ялд зориулан ЭЗЭНд ялын тахил болгож авчрах болой.


Тэрээр нүглийн тахил бухыг авчирсан бөгөөд Аарон болон түүний хөвгүүд нүглийн тахил бухын толгой дээр гараа тавьцгаав.


Мосе түүнийг нядлаад, цуснаас нь авч хуруугаараа тахилын ширээний эврүүдэд нялж, тахилын ширээг цэвэршүүлэв. Тэгээд тэрээр тахилын ширээний эвлэрүүллийг хийхээр цусыг суурь уруу нь асган үүнийг ариусган тусгаарлав.


Тэрээр шатаалт тахилын нэг хуцыг авчирч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.


Та нарт эвлэрүүллийг үйлдэхийн тулд өнөөдөр хийгдсэнийг хийхийг ЭЗЭН тушаав.


Тэгээд Мосе, Ааронд —ЭЗЭНий тушаасан ёсоор тахилын ширээнд ойртон ирж, нүглийн тахилаа болон шатаалт тахилаа гүйцэтгэн өөртөө болон ард олондоо эвлэрүүллийг хийгээд мөн ард олны өргөлийг өргөн тэдэнд эвлэрүүллийг хийгтүн гэлээ.


Тэр хүн тахилаа ЭЗЭНд өргөхдөө шатаалт тахилд согоггүй эр хурга нэгийг, нүглийн тахилд согоггүй охин төлөг нэгийг, эвийн тахилд согоггүй хуц нэгийг


Тахилч эдгээрийг ЭЗЭНий өмнө авчрах бөгөөд тэр хүний нүглийн тахил ба шатаалт тахилыг өргөнө.


Чи левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдийн өмнө зогсоож, тэднийг ЭЗЭНд даллах өргөл болгон авчир.


Тэгээд тэд үхэр сүргийн нэг төлийг, тосонд багсарсан сайн гурилан идээн өргөлийнх нь хамт аваг. Үхэр сүргийн хоёр дахь төлийг чи нүглийн тахилд авагтун.


Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршигддэг бөгөөд цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa