Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 4:32 - Ариун Библи 2013

32 эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн хэрэгсэл бүхэн болон тэдгээрийн бүх үйлчлэл юм. Тэдний үүрэг ёсоор үүрч явах зүйл бүрийг нэрээр нь тогтоож өгөгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн бүх хэрэгслүүд болон тэдгээрийн бүх үйлчлэлийн хамт байх юм. Мөн хүн тус бүрд авч явах ёстой төрөл зүйл бүрийг нь нэрээр нь зааж өгөгтүн.

Onani mutuwo Koperani




Тооллого 4:32
12 Mawu Ofanana  

Тэдний зарим нь ариун газрын бүх хэрэгсэл, тавилгууд, сайн гурил, усан үзмийн дарс, тос, гүгэл, үнэртнийг хариуцаж байлаа.


Асрын загвар болон бүх хэрэгслийнх нь загвар болгон Миний чамд үзүүлж байгаа бүхний дагуу чи түүнийг барь.


Чи асрын хашааг хийгтүн. Өмнө зүгт буюу тэр талынх нь хашааны хөшигнүүд нарийн нэхсэн маалингаар хийгдэх бөгөөд зуун тохой урттай байна.


Баганануудад зориулсан углуур нь хүрэл бөгөөд баганануудын дэгээ, холбоос нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүрж, хашааны бүх багана мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байв.


Гэрчлэлийн асар буюу асрын эд зүйлсийн тоо энэ юм. Мосегийн тушаасан ёсоор левичүүдийн үйлчлэлд зориулан, тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар эдгээр нь тоологдсон билээ.


Мерарийн хөвгүүдийн хадгалах үүрэгт асрын яс мод, түүний хөндлүүд, багананууд, углуурууд, бүх хэрэгслүүд болон тэдгээрийн үйлчлэл


Тэд бас уулзалтын майхны хэрэгсэл бүхнийг хадгалах агаад майхны үйлчлэлд Израилийн хөвгүүдийн өмнөөс үүрэг хүлээнэ.


Уулзалтын майхан дахь тэдний бүх үйлчлэлийн дагуух тэдний ачааны үүрэг гэвэл асрын дүнзнүүд, үүний хөндлүүд, багананууд болон углуурууд,


Тахилч Аароны хүү Итамарын гар дор хийх Мерарийн хөвгүүдийн ургуудын үйлчлэл буюу уулзалтын майханд хамаатай тэдний бүх үйлчлэл энэ юм гэж айлдав.


ЭЗЭНий тушаалаар Мосегийн гараар тоологдсон хүн бүр өөрийн үйлчлэл болон зөөх ажлаараа тоологджээ. Ингэж Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд түүгээр тоолууллаа.


Мосе асрыг босгож дуусаад, түүнийг тослон, түүнийг ариусгаж мөн бүх хэрэгсэл, тахилын ширээ болон бүх сав суулгыг нь бас тосолж, ариусгасан тэр өдөр


Мерарийн хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу дөрвөн тэрэг, найман үхрийг өгчээ. Тэд тахилч Аароны хүү Итамарын удирдлага дор байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa