Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 4:16 - Ариун Библи 2013

16 Тахилч Аароны хүү Елеазарын үүрэгт гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, асрын бүх үүрэг мөн үүний доторх бүхэн ба ариун газар, түүний бүх хэрэгсэл нь байна гэж айлдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Тахилч Аароны хүү Елеазарын хариуцлага бол гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, ариун газар болон түүний хэрэгслийн хамт бүх асар, түүний доторх бүхний хариуцлага юм гэв.

Onani mutuwo Koperani




Тооллого 4:16
20 Mawu Ofanana  

гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан үнэртэн,


ЭЗЭН цааш нь Мосед айлдан —


бас тослох тос, ариун газарт зориулсан анхилуун утлага зэргийг Миний чамд тушаасан бүхний дагуу тэд үйлдэг гэв.


Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээл болох цэвэр утлагыг анхилуун үнэртнээр хийв.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Гэрэлтүүлгийг байнга асаалттай байлгахын тулд дэнлүүнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрахыг Израилийн хөвгүүдэд тушаа.


Тослогдсон өдрөө Аарон болон түүний хөвгүүд өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг байнгын идээн өргөл болгон, хагасыг нь өглөө, хагасыг нь үдэш ЭЗЭНд өргөнө.


Тахилч Аароны хүү Елеазар нь Левийн удирдагчдын тэргүүн нь байх бөгөөд ариун газрын үүрэг гүйцэтгэгчдийг хянана.


Тэгээд Мосе Аарон нартай ЭЗЭН ярин —


—Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу,


Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.


Биднийг Христийн зарц нар бөгөөд Бурханы нууцын нярвууд гэж тооц.


Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна.


Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг ажицгаа.


Харин Христ, Хүүгийн хувьд Түүний гэрт итгэмжит юм. Бид зориг болон найдварын сайрхалаа эцэс хүртэл бат сахиваас бид Түүний гэр болой.


Учир нь та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ Хоньчин буюу сэтгэлийнхээ Харгалзагчид буцаж ирэв.


Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa