Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 28:3 - Ариун Библи 2013

3 Чи тэдэнд “Та нарын ЭЗЭНд өргөх галан тахил энэ юм. Согоггүй хоёр эр хургыг байнгын шатаалт тахил болгон өдөр бүр өргөгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Чи тэдэнд “Та нарын ЭЗЭНд галаар өргөх өргөл энэ юм. Нэг настай, согоггүй хоёр эр хургыг байнгын шатаалт тахил болгон өдөр бүр өргөгтүн.

Onani mutuwo Koperani




Тооллого 28:3
25 Mawu Ofanana  

ЭЗЭНий Израильд тушаасан ЭЗЭНий хуульд бичигдсэн бүгдийн дагуу ЭЗЭНд шатаалт тахилыг шатаалт тахилын ширээн дээр өглөө оройгүй үргэлжлүүлэн өргөхийн тулд байв.


Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн тушаал ёсоор Амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр ёслол болох Исгээгүй талхны баяр, Долоо хоногуудын баяр, Майхан баярын үед тахидаг байв.


Үүний дараагаас байнгын шатаалт тахил тахижээ. Шинэ сар ба ЭЗЭНий тогтоосон бүх ариусгагдсан баярын тахилга болон ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүрийн тахилыг өргөв.


Цэргийн хүчин босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тавина.


Өдөр бүрийн тахилыг болиулж, хоосролын бузар юмыг тавих цагаас нэг мянга хоёр зуун ерэн өдөр болно.


Тэгээд бүр түг түмдийн Жанжины эсрэг тэрээр ихэмсэг аяглаж, Түүнээс өдөр бүрийн тахилыг холдуулж, Түүний ариун газрыг сүйтгэв.


Тэгээд би нэгэн ариун хүний өгүүлэхийг сонсов. Мөн өгүүлж буй ариун хүнд өөр нэг нь —Өдөр бүрийн шатаалт тахил, хоосролыг бий болгосон гэмт үйлдэл мөн Ариун газар ба түг түмд гишгэгдэх талаарх энэхүү үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ? гэв.


Аароны хөвгүүд үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр буй шатаалт тахилын дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил юм.


Ааронд болон хөвгүүдэд нь тушаан “Шатаалт тахилын хууль ийм юм. Шатаалт тахилыг бүхэл шөнөжин өглөө болтол тахилын ширээн дээрх галын хоовонд байлгах бөгөөд тахилын ширээн дээрх гал түүн дээр дүрэлзсээр байх ёстой.


“Бетел уруу ирээд, тэрслэл зөрчилөө үйлд. Гилгалд тэрслэл зөрчилөө олшруул! Өглөө бүр, нядлах тахилаа авчирч, Гурав хоног бүрд аравны нэгээ өргө.


Энэ нь байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна Амралтын өдөр бүрийн шатаалт тахил болой.


Ямаан сүргийн нэг ухныг ЭЗЭНд нүглийн тахил болго. Энэ нь байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна өргөгдөх болой.


Эдгээрийг та нар байнгын шатаалт тахил болох өглөөний шатаалт тахилаас гадна өргөх ёстой.


Та нар долоон өдрийн туршид өдөр бүр ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахилын хүнсийг ийм маягаар авчрах ёстой. Үүнийг байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна өргөх болой.


Эдгээрийг та нар байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлүүдээс нь гадна өргө. Тэдгээр нь согоггүй байх ёстой.


Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн.


Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө. Эдгээрийг эвлэрүүлгийн нүглийн тахил, байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, эдгээрийн ундаан өргөлүүдээс гадна өргөх ёстой.


Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлөөс нь гадна өргөх ёстой.


Эдгээрийг тогтоолынх нь дагуу тааламжит үнэр буюу ЭЗЭНд галан тахил болгон шинэ сарын шатаалт тахил болон үүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл ба эдгээрийн ундаан өргөлүүдээс гадна өргөгтүн.


Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.


Эдгээр нь ийнхүү бэлтгэгдмэгц, тахилч нар үйлчлэлийг гүйцэтгэхээр эхний асарт байнга ордог бөгөөд


Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй, дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa