Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 27:11 - Ариун Библи 2013

11 Хэрэв түүний эцэг нь ах дүүгүй байх аваас түүний өвийг та нар ургийн доторх хамгийн ойрын хамаатанд өгөх бөгөөд тэр нь түүнийг эзэмших болой. Энэ нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүдэд хууль ёсны зарлиг болох ёстой” хэмээн хэл гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Хэрэв түүний эцэг нь ах дүүгүй аваас түүний өвийг та нар ургийн доторх хамгийн ойрын хамаатанд өгөх бөгөөд тэр нь түүнийг эзэмших болой. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Израилийн хөвгүүдэд хууль ёсны тогтоол болох ёстой” гэв.

Onani mutuwo Koperani




Тооллого 27:11
7 Mawu Ofanana  

Тэгтэл ЭЗЭНий үгийн ёсоор авга ахын минь хүү Ханамел, харуулын хашаанд над дээр ирээд надад “Бениамины нутагт орших Анатот дахь миний талбайг худалдан аваач. Учир нь эзэмших эрх чамд байгаа ба золилт нь чинийх билээ. Өөртөө худалдан аваач” гэж хэлэв. Тэгэхэд үүнийг ЭЗЭНий үг байна гэдгийг би мэдэв.


Хэрэв ах дүү чинь ядуурснаас болж эзэмшил газрынхаа хэсгийг зарах аваас хамгийн ойрын хамаатан нь золихоор ирж, ах дүүгийнхээ зарсныг нь золих учиртай.


эсвэл түүний авга эсвэл түүний авгын хүү түүнийг золих эсвэл ургаас нь ойрын төрлийнх нь нэг хүн түүнийг золих болой. Эсвэл тэр өөрөө хөрөнгөжих аваас өөрийгөө золих болой.


Хэрэв тэр хүн ах дүүгүй бол түүний өвийг та нар эцгийнх нь ах дүү нарт өгөгтүн.


Энэ зүйлс та нарын хамаг үеийнхэнд, амьдрах газар бүрд чинь хууль ёсны зарлиг байх болтугай.


Тэр өдрөөс хойш Давид үүнийг израильчуудад зарлиг тогтоол ба шийдвэр болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa