Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 24:8 - Ариун Библи 2013

8 Түүнийг Египетээс гаргасан Бурхан Түүнд зэрлэг үхрийн эвэр мэт болой. Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэрээр цөлмөнө, Ясыг нь яйруулж, сумаараа тэднийг сүлбэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Бурхан түүнийг Египетээс гаргадаг, Тэр бол түүний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт болой. Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэр цөлмөж, ясыг нь хэсэгчин бяцлаж, өөрийн сумаараа тэднийг хэмхчинэ.

Onani mutuwo Koperani




Тооллого 24:8
18 Mawu Ofanana  

Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн.


Учир нь Та тэднийг Нуруугаа харуулахад хүргэх болно Та тэдний нүүр өөд Сумаа онилон бэлэн болгоно.


Таны сумнууд Хааны дайснуудын зүрхэнд хурц. Ард түмнүүд Таны өмнө унана.


Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнх. Таны хаанчлалын очирт таяг нь Шударга ёсны очирт таяг мөн.


Харин чи түүний дуу хоолойг сонссон шиг сонсоод, айлдсан бүхнийг минь үйлдвээс Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно.


Өглөө болтол би тэвчивч, Бүх ясыг минь Тэрээр арслан мэт хэмхчинэ. Өдрөөс шөнө болтол Та намайг дуусгавар болгоно.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ.


Учир нь үзэгтүн, Вавилоны эсрэг агуу үндэстнүүдийн бүлгийг Би умард нутгаас босгон авчрах гэж байгаа бөгөөд тэд түүний эсрэг тулалдааны шугамууд зурна. Тэндээс тэрээр олзлогдох болно. Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт болно.


Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэдэн уруу дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ.


Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ.


Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ.


Бурхан тэднийг Египетээс гарган авчирчээ. Тэдний хувьд Тэрээр зэрлэг үхрийн эвэр мэт юм.


Хараач, ард түмэн эрслэн мэт өндийж, Арслан мэт босож байна. Тэр олзоо залгитлаа, алагдагсдын цусыг уутлаа буцаж хэвтэхгүй гэлээ.


Тэгээд Херодыг үхэх хүртэл тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ.


Би тэдэн дээр гай гамшгийг овоолж, сумаа тэдэн дээр буулгана.


Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно.”


ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар чамайг оруулж, олон үндэстнийг буюу хит, гиргаш, амори, канаан, периз, хиви, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж,


Учир нь Египетээс та нарыг гарахад Улаан тэнгисийн усыг ЭЗЭН та нарын өмнө хэрхэн ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa