Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 24:7 - Ариун Библи 2013

7 Түүний хувингуудаас нь ус урсах агаад түүний үр нь их устай байж, түүний хаан нь Агагаас илүү өндөрт байх бөгөөд түүний хаанчлал нь өргөмжлөгдөнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Түүний хувингуудаас ус урсах агаад түүний үр нь их усны дэргэд байж, түүний хаан нь Агагаас илүү өндөр байх бөгөөд түүний хаанчлал нь өргөмжлөгдөх болтугай.

Onani mutuwo Koperani




Тооллого 24:7
29 Mawu Ofanana  

ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ.


Ефрат мөрнөөс авахуулан Филистийн нутаг хүртэл мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг Соломон захирч, тэдгээр нь Соломоны амьдралын бүх өдрүүдэд түүнд алба гувчуур барин үйлчилдэг байлаа.


Тирийн хаан Хирам ямагт Давидын анд байсан тул Соломоныг эцгийнх нь оронд хаан болгон тосолсныг сонсоод, зарц нараа түүн уруу илгээв.


ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ.


Мөн Иерусалим хүчирхэг хаадтай байсан бөгөөд тэд Евфрат мөрний тэртээх бүгдийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.


Эдгээрийн дараа агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг хаан Ахашверош өргөмжлөн дэвшүүлж, түүний суудлыг хамт буй түшмэдээс нь дээгүүр тогтоов.


Та намайг ард олны минь маргаанаас аварч, Намайг үндэстнүүдийн тэргүүн болгов. Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.


Израилийн ундаргаас гардаг та нар аа, Цугларалтуудад Бурхан ЭЗЭНийг ерөөгтүн!


Бүх хаад түүнд мэхийж, Бүх үндэстэн түүнд зарагдах болтугай!


Би мөн түүнийг ууган хүү, Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүн болж, Толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана.


Цамхгууд унах их аллагын өдөр аливаа сүрлэг уул болоод өндөр толгод бүр дээр гол горхи урсана.


Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд ЭЗЭНий нэрээр тангараглаж, Израилийн Бурханыг дууддаг боловч Үнэн зөв дор байдаггүй. Израиль хэмээх нэрээр дуудагдсан Иаковын гэр ээ! Үүнийг сонс!


Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.


Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа, Төгсгөл чинь, төгсгөлийн чинь хэмжээ ирэв.


Тэр хаадын өдрүүдэд хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.


Тэрээр Амалек уруу хараад зүйр зөнгөө хэлжээ —Амалек нь үндэстнүүдийн тэргүүн байсан боловч, төгсгөл нь сүйрэл болно гэлээ.


Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү. Та бол Израилийн Хаан гэж Түүнд хэлэв.


Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Долоон аягатай долоон тэнгэрэлчийн нэг нь ирж надтай ярилцан —Нааш ир. Их усны дээр суух их янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.


Тэр надад —Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм.


Тэр дээл болон хормой дээрээ “хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa