Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 24:10 - Ариун Библи 2013

10 Тэгэхэд Балаамын эсрэг Балакийн уур шатаж, тэрээр хоёр гараа хавсарч цохив. Балак, Балаамд —Би дайснуудаа хараалгахаар чамайг дуудсан билээ. Гэтэл харагтун, чи тэднийг гурвантаа дараалан ерөөлөө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Тэгэхэд Балаамын эсрэг Балакийн уур шатаж, тэр түүний хоёр гарыг нь цохив. Балак Балаамд —Би чамайг өөрийн дайснуудыг хараалгахаар дуудсан билээ. Гэтэл харагтун, чи ийнхүү гурван удаа тэднийг ерөөхөө үргэлжлүүлсээр байлаа.

Onani mutuwo Koperani




Тооллого 24:10
15 Mawu Ofanana  

Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устай угтсангүй, харин ч тэднийг хараалгахаар Балаамыг тэдний эсрэг хөлсөлжээ. Харин Бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм.


Түүнд алга ташиж, Орон байрнаас нь түүн уруу шогширно.


«Тиймээс хүний хүү, эш үзүүлэн алгаа таш. Аллагын илдийг гурав дахь удаагаа хоёр дахин том болго. Тэднийг хүрээлсэн, асар их аллагын илд энэ юм.


Би бас алга хавсарч, хилэнгээ намдаана. ЭЗЭН Би айлдлаа.»


«Одоо харагтун, чиний олж авсан шударга бус ашиг, дунд чинь буй цус урсгалтыг Би мутраараа цохих болно.


“Харагтун, Египетээс ард олон гарч ирж, газрын хөрсийг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргаж чадах байх” гэж хэлүүлсэн гэв.


Учир нь би таныг үлэмж ихээр хүндэтгэж, надад хэлсэн болгоныг тань хийх болно. Тэгэхээр ирээч, миний төлөө энэ ард түмнийг хараагаач” гэв.


Тиймээс ирээч. Энэ ард түмэн миний хувьд хэт хүчирхэг тул миний төлөө эднийг хараагтун. Тэгвэл би тэднийг цохин дийлж, нутгаасаа хөөн гаргаж чадах байх. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.


Тэгэхэд Балак, Балаамд —Чи надад юу хийчихэв ээ? Би чамайг дайснаа хараалгахаар авчирсан атал, харагтун, чи тэднийг ерөөлөө гэв.


Иймээс өөрийн газар уруугаа зугтагтун. Би чамайг үлэмж ихээр хүндэтгэхээр зэхэж байсан. Гэтэл харагтун, ЭЗЭН чамайг хүндлэлээс буцаан татав гэв.


Тэрээр мярааж хэвтэх нь арслан мэт, эрслэн мэт. Түүнийг босгож хэн зүрхлэх вэ? Чамайг ерөөх бүхэн ерөөгдөж, чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.


Энэ нь гурав дахин давтагдаад бүгд тэнгэр өөд буцаад өргөгдсөн.


Чи бүх өдрүүдийнхээ туршид, үүрд тэдэнд амар тайван, сайн сайхныг бүү эрэлхийл.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa