Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 23:9 - Ариун Библи 2013

9 Хадны оройгоос би түүнийг харж, толгодын дээрээс би түүнийг ажигласан. Харагтун, үндэстнүүдийн дунд тоологдолгүй, Ангид орших ард түмэн байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Би түүнийг хадны оройгоос харан, толгодоос ажиглаад, харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй, ангид орших ард түмэн байна.

Onani mutuwo Koperani




Тооллого 23:9
15 Mawu Ofanana  

Тэдний охидоос өөрсдөдөө болон хөвгүүддээ эхнэр авч, ариун үндэстний үрийг тэр газрын ард түмнүүдтэй холилдуулсан юм. Захирагч тэргүүлэгчдийн гар энэхүү итгэлгүй байдалд хамгийн түрүүнд оролцсон гэв.


Тэгээд Хаман, Ахашверош хаанд ийн хэлэв. —Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн дунд тарж холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бусад ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин үйлддэггүй юм. Тиймээс хааны хувьд тэднийг тэвчих нь ашиггүй юм.


Эс тэгвэл би болон Таны ард түмэн мэлмийд тань тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж байгаагаар бус уу? Тэгвэл би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдах юм гэв.


Зарц Иаков минь ээ, бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би чамтай хамт. Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнийг Би бүрэн устгана, Чамайг харин Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд Чамайг шийтгэлгүй яасан ч орхихгүй” гэж айлдаж байна.


Босож, тайван байгаа, Аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Түүнд ямар ч үүд, хөндөл алга. Зөвхөн тэд л амьдардаг.


“Учир нь, харагтун, Би тушааж байна. Буудайг шигшүүрээр шигшдэг лугаа адил Израилийн гэрийг бүх үндэстний дунд Би сэгсрэх болно. Гэвч нэг ч хайрга газарт унахгүй.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, Модот газарт дангаараа оршму. Башан болон Гилеадад Урьдын өдрүүдийнх шигээ идээшлэг.


Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг. «Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч,


Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед, Адамын хөвгүүдийг хуваах үед Тэрээр Израилийн хөвгүүдийн тоогоор Ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.


Израиль амар төвшин сууж, Иаковын булаг нь үр тариа, шинэ дарсны газарт ганцаархнаа байна. Түүний тэнгэр бас шүүдэр буулгадаг.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa