Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 23:7 - Ариун Библи 2013

7 Тэрээр зүйр зөнгөө хэлж —Моабын хаан Балак, намайг Арамаас, Дорнын уулсаас авчирч, “Ирж, миний төлөө Иаковыг хараагтун. Ирж, Израилийг буруушаагтун” гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь —Моабын хаан Балак намайг Арамаас, Дорнын уулсаас авчирч, “Ирж, миний төлөө Иаковыг хараагтун. Ирж, Израилийг буруушаагтун” гэв.

Onani mutuwo Koperani




Тооллого 23:7
31 Mawu Ofanana  

Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар билээ.


Бос, Паддан-Арам уруу эхийнхээ эцэг Бетуелийн гэр уруу явж, тэнд нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав.


мөн эх эцэг хоёроо Иаков дуулгавартай дагаж Паддан-Арам уруу явахыг Есав үзлээ.


Тэрээр Израилийг доромжилсонд Давидын ах Шимеигийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж аллаа.


Мөнөөх гурвын дунд түүний удаах хүн нь ахо хүн Додогийн хөвгүүн Елеазар байв. Тэрээр тулалдахаар цугларсан филистчүүдийг доромжлох үед Давидтай хамт байсан юм. Израилийн эрчүүдийг хойшоо ухран явахад


Тэгээд Иов яриагаа үргэлжлүүлж,


Иов яриагаа үргэлжлүүлэн хэлэхдээ:


Намайг залилагчдын хилэнц Намайг хүрээлэхэд, Зовлон зүдүүрийн өдөр би Юунд айх ёстой вэ?


Сургаалт зүйрлэлээр амаа нээнэ, Эртний таавар үгсийг би хэлнэ.


Хүртэх ёсгүй хараал эргэлдэх бор шувуу, нисэн одох хараацай мэт


Хүний хүү чи, Израилийн гэрт тааврыг таалгаж, сургаалт зүйрлэлийг өгүүлэн


Тэгээд би —Аяа, Эзэн БУРХАН. Тэд миний тухай “Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?” гэж хэлэв гэлээ.


Тэр өдөр та нараар тохуу хийж, Гашуун эмгэнэлээр гашуудаж «Бид бүрмөсөн устгагдлаа. Ард түмний минь хувийг Тэр сольдог. Тэр надаас хэрхэн хураав! Талбайнуудыг маань Тэрслүүчүүдэд Тэр тараав»


Бүгдээрээ түүний эсрэг ёгт үг, шог дуун таавар гаргаад «Өөрийн бус юмыг өсгөж, Өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхий еэ! Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү?


“Харагтун, Египетээс ард олон гарч ирж, газрын хөрсийг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргаж чадах байх” гэж хэлүүлсэн гэв.


Учир нь би таныг үлэмж ихээр хүндэтгэж, надад хэлсэн болгоныг тань хийх болно. Тэгэхээр ирээч, миний төлөө энэ ард түмнийг хараагаач” гэв.


Балаам зүйр зөнгөө хэлж —Балак аа, босоод сонсогтун. Зиппорын хүү, над уруу чих тавигтун!


Тэр түүн дээр буцаж очиход, харагтун, тэр болон Моабын түшмэлүүд бүгд шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв.


Тэрээр зүйр зөнгөө хэлж —Беорын хүү Балаам, нүд нь нээлттэй хүн тунхаглаж байна.


Тэрээр Кенийг хараад зүйр зөнгөө хэлжээ. —Чиний сууц бат бөх, чиний үүр хадан дээр засагджээ.


Тэрээр зүйр зөнгөө хэлжээ. —Бурхан үүнийг хийхэд амьд байгч нэгэн золгүй еэ!


Тэрээр зүйр зөнгөө хэлжээ. —Беорын хүү Балаам, Нүд нь нээлттэй хүн тунхаглаж байна.


Тэрээр өөр нэгэн сургаалт зүйрлэл тэдэнд айлдан —Тэнгэрийн хаанчлал нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.


Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр амаа нээнэ. Би ертөнцийн сууриас эхлэн Нууцлагдсан зүйлсийг хэлнэ» гэсэн байна.


Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл өгүүлснийг тэд ойлгоод Есүсийг барихыг санаархсан ч ард олноос айв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.


Учир нь чамайг Египетээс гарахад замд чинь тэд талх ус барин та нарыг угтаагүй агаад чамайг хараалгахын тулд Месопотами дахь петор хүн Беорын хүү Балаамыг чиний эсрэг хөлсөлсөн болой.


Филист хүн цааш нь —Өнөөдөр би Израилийн жагсаалыг ичээн шившиглэж байна. Нэг хүнийг явуулагтун. Халз тулалдъя гэв.


Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв.


Давид филист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa