5 ЭЗЭН, Балаамын аманд үг хийгээд —Балак уруу буцан очиж, ийн хэлтүгэй гэв.
5 Тэгээд ЭЗЭН Балаамын аманд үг хийгээд —Балак уруу буцан очиж, ийнхүү хэлтүгэй гэв.
Чи түүнтэй ярьж үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Юу хийхийг чинь Би та нарт заана.
Зүрхний төлөвлөгөө хүнээс. Хэлний хариулт ЭЗЭНээс.
Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч Түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг.
Тэнгэрсийг тогтоож, газрын суурийг тавиад Сионд «Чи Миний ард түмэн» гэж айлдахын тулд аманд чинь үгээ тавьж, мутрынхаа сүүдрээр чамайг халхалсан нь Би билээ.”
“Миний хувьд, энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь амнаас чинь ч, үр удмын чинь амнаас ч, үр удмын чинь үр удмын амнаас ч үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.
Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би үгсээ аманд чинь хийв.
Шөнө нь Бурхан, Балаам уруу ирж, түүнд —Хэрэв энэ хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн чамд Миний хэлснийг л чи хийх ёстой гэв.
Харин ЭЗЭНий тэнгэрэлч, Балаамд —Энэ хүмүүстэй хамт яв. Харин Миний чамд хэлэх үгийг л зөвхөн яригтун гэв. Тиймээс Балаам, Балакийн түшмэдтэй хамт явав.
ЭЗЭН Балаамтай уулзаж, түүний аманд үгийг хийгээд —Балак уруу буцан очиж, ийн хэлтүгэй гэж айлдав.
Бурхан, Балаамтай уулзсан бөгөөд Балаам Түүнд —Би долоон тахилын ширээг босгон тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв гэж өгүүллээ.
Тэр түүн дээр буцаж очиход, харагтун, тэр болон Моабын түшмэлүүд бүгд шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв.
Юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт зааж өгнө гэв.
Тэр энэ үгсийг өөрөөсөө хэлээгүй юм. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир, үндэстнийхээ төлөө Есүсийн үхэх тухай болон
Би ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд өгнө. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ.