Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 22:7 - Ариун Библи 2013

7 Ингээд Моабын ахмадууд болон Мидианы ахмадууд мэргэ төлгийн барьцтай явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тийнхүү Моабын ахмадууд, Мидианы ахмадууд гартаа төлөгчид өгөх шан хөлстэй явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.

Onani mutuwo Koperani




Тооллого 22:7
15 Mawu Ofanana  

Тэргүүлэгчид чинь тэрслэгчид, хулгайчдын хамсаатан Тэд бүгд хахуульд дурлагч, шан харамж хөөцөлдөгсөд. Өнчнийг тэд өмөөрдөггүй, Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.


Тэд цадахаа мэддэггүй, шуналтай ноход. Тэд ухаангүй хоньчид. Тэд бүгд өөр өөрсдийн мөрөө хөөн Хүн бүр шударга бус олзоо, эцсийн ашгаа эрнэ.


Худлыг сонсож буй ард түмэнд минь худал хэлснээрээ үхэх ёсгүй амийг үхүүлж, амьд үлдэх ёсгүй амийг амьд байлган, атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг ард түмний минь дунд буртаглав» гэсэн” гэж өгүүл.


Учир нь Вавилоны хаан мэргэ төлгийг ашиглахаар замын уулзвар дээр, хоёр замын эхэнд зогсож байна. Тэрээр сумаа сэгсэрч, гэрийн шүтээнүүдээс асууж, элэг шинжиж байна.


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Тэр тэдэнд —Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад айлдах үгээр би та нарт хариу хэлье гэлээ. Моабын түшмэд Балаамтай хамт үлдэв.


Иаковын эсрэг ямар ч ид шид алга, Израилийн эсрэг ямар ч мэргэ төлгө байхгүй. Зохистой цагт Иаков ба Израилийн талаар хэлэгдэнэ. Бурхан юу хийснийг үз!


Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ид шид эрэлхийлж явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.


Тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.


Заах ёсгүй юмсыг тэд бохир олз ашгийн төлөө зааж, айл өрхийг бүхэлд нь хөмөрдөг тул тэдний амыг таглах ёстой.


Израилийн хөвгүүд бусад алагдагсдын хамт Беорын хүү мэргэч Балаамыг ч бас илдээр цавчин алав.


Тэд шулуун замыг орхин, зүй бусын хөлсийг хайрлагч Беорын хүү Балаамын замыг даган төөрөлджээ.


Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa