Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 22:5 - Ариун Библи 2013

5 Тэрээр ард түмнийхээ хөвгүүдийн нутаг дахь мөрний дэргэд орших Петорт буй Беорын хүү Балаам уруу элч нарыг илгээж түүнийг дуудуулан —Харагтун, Египетээс нэгэн ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын хөрсийг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Тиймээс тэр өөрийн ард түмний хөвгүүдийн нутагт буй Евфратын дэргэд орших Петор дахь Беорын хүү Балаам уруу түүнийг дуудахаар элч нарыг илгээн —Харагтун, Египетээс ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын гадаргууг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна.

Onani mutuwo Koperani




Тооллого 22:5
15 Mawu Ofanana  

Би бас чиний үр удмыг газрын тоос мэт болгоно. Хэрэв хүн газрын тоос шороог тоолж чаддаг бол чиний үр удмыг ч тоолог.


Ард түмнээ өнөр өтгөн болгож, Тэднийг өстнүүдээс нь илүү хүчирхэгжүүлсэн, Тэр.


Газрыг харанхуйлтал тэд бүх л газрын гадаргууг бүрхэв. Мөндрөөс үлдсэн тариалангийн аливаа ургамал, модны бүх жимсийг тэд иджээ. Египетийн бүх газар даяар мод болон тариалангийн талбайн ургамалд ногоон юм юу ч үлдсэнгүй.


Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам юу хариулж байсныг, ЭЗЭН хамгаалдгийг та нарт мэдүүлэхээр Шиттимээс Гилгалд юу болсныг санаач, ард түмэн минь.”


Тэрээр зүйр зөнгөө хэлж —Моабын хаан Балак, намайг Арамаас, Дорнын уулсаас авчирч, “Ирж, миний төлөө Иаковыг хараагтун. Ирж, Израилийг буруушаагтун” гэв.


Тэд бусад алагдагсдын хамтаар Мидианы хаадыг алсан билээ. Тэдгээр нь Мидианы таван хаан болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нар байв. Тэд бас Беорын хүү Балаамыг илдээр цавчин алав.


Учир нь чамайг Египетээс гарахад замд чинь тэд талх ус барин та нарыг угтаагүй агаад чамайг хараалгахын тулд Месопотами дахь петор хүн Беорын хүү Балаамыг чиний эсрэг хөлсөлсөн болой.


Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир ЭЗЭН Бурхан чинь Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин хараалыг чиний төлөө ерөөл болгон эргүүлсэн.


Израилийн хөвгүүд бусад алагдагсдын хамт Беорын хүү мэргэч Балаамыг ч бас илдээр цавчин алав.


Тэгтэл Зиппорын хүү, Моабын хаан Балак эсэргүүцэн босож Израилийн эсрэг дайтсан бөгөөд та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудан явуулсан.


Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ.


Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хөвгүүдийн өмнө урхи тавиулж, шүтээнүүдэд өргөсөн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa