Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 22:1 - Ариун Библи 2013

1 Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Иерихогийн эсрэг харалдаа Иорданы чанадад, Моабын тал газарт буудаллав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Дараа нь Израилийн хөвгүүд аялан, Иерихогийн харалдаа Иорданы чанадад Моабын хээр талд буудаллав.

Onani mutuwo Koperani




Тооллого 22:1
14 Mawu Ofanana  

Түүнчлэн Моаб дахь, Аммоны хөвгүүдийн дундах, Едом ба бүх нутаг дахь хамаг иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхиж, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.


Бамотаас тэд цөл тийш харсан Писгагийн өндөрлөг дээр орших Моабын нутаг дахь хөндий уруу явав.


Тиймээс Иерихогийн харалдаа, Иорданы зэргэлдээх Моабын талд Мосе болон тахилч Елеазар нар тэдэнтэй ярин —


Тэд олзлогдогсод болон олзлон дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд буй Моабын тал дахь хуаранд, Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн хотол түмэнд авчирлаа.


Иорданы чанадад буюу зүүн зүгт бидэнд өв маань ирсэн учир Иорданы нөгөө талд тэдэнтэй хамт бидэнд өв байхгүй гэв.


Хоёр овог болон хагас овог Иерихогийн харалдаа Иорданы чанадад буюу зүүн тийш наран мандах зүгт эзэмшилээ авсан болой гэв.


Иерихогийн харалдаах Иорданы дэргэд, Моабын талд ЭЗЭН, Мосетэй ярин —


Эдгээр нь Иерихогийн харалдаа, Иорданы дэргэдэх Моабын талд Мосегоор дамжуулан Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий тушаасан тушаал, шийдвэрүүд юм.


Мосе, Иорданы дорно этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж —


Ингэж тэр үед Иорданы чанадад байсан аморичуудын хоёр хааны гараас бид Арноны хөндийгөөс Хермон уул хүртэлх газрыг мөн


Тэгээд Мосе Моабын тал газраас Небо ууланд авирч, Иерихогийн эсрэг талд орших Писгагийн оргилд гарав. ЭЗЭН түүнд бүх газрыг буюу Гилеадаас Дан хүртэл,


Израилийн хөвгүүд Мосегийн хойноос Моабын талд гуч хоног уйлан гашуудацгаажээ. Тэгээд Мосегийн хойноос уйлан гашуудах хугацаа дуусжээ.


дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотын хавьд, нэлээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн эсрэг талаас гатлан гарав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa