Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 21:5 - Ариун Библи 2013

5 Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Бид энэ заваан хүнсийг жигшиж байна гэцгээлээ.

Onani mutuwo Koperani




Тооллого 21:5
19 Mawu Ofanana  

Ганцаардагчийг гэртээ суулган Хоригдогсдыг сайн сайханд Бурхан дагуулна. Тэрслэгчид л харин ангамал газар үлдэнэ.


Тэд Бурханы эсрэг ярьж, хэлэхдээ “Бурхан цөлд ширээ засаж чадах уу?


Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчираа юу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ?


Ард түмэн Мосед гонгинолдон —Бид юу уух вэ? гэцгээв.


Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биенээсээ —Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд —Энэ нь та нарт идүүлэхээр ЭЗЭНий өгсөн талх юм.


Израилийн гэрийнхэн үүнийг манна гэж нэрлэжээ. Тэр нь цоорын үр мэт цагаан бөгөөд амт нь зөгийн балтай өрмөнцөр мэт байв.


Цатгаланд сархинагийн бал ч амтгүй Өлссөнд гашуун юм ч чихэрлэг.


Гэтэл хүүхдүүд Миний эсрэг тэрсэлсэн. Тэд зарлигуудаар минь эс явж, хүн тэдгээрийг үйлдвэл түүгээр амьд явах тогтоолуудыг минь ч сахин үйлдээгүй. Тэд Амралтын өдрүүдийг минь буртагласан. Тиймээс цөлд тэдний эсрэг уураа гаргахын тулд Би тэдний дээр хилэгнэлээ цутгана гэсэн.


харин хамрын чинь нүхээр цухуйх хүртэл, зэвүүн муухай санагдах хүртэлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй ЭЗЭНийг та нар эсэргүүцэж, Түүний өмнө «Бид ер нь юунд Египетийг орхив?» гэж уйлагналдсан билээ” хэмээн хэл гэж айлдав.


Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож —Та нар ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн гэцгээв.


Израилийн хөвгүүд Мосед —Харагтун, бид мөхөж, бид устаж, бид бүгд үхэж байна!


Тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн болохоор Христийг бид тэдэн шиг үл сорьё.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa