Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 20:2 - Ариун Библи 2013

2 Хотол түмэнд уух ус тэнд байсангүй, тэгээд тэд Мосе Аарон нарын эсрэг цуглацгаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Тэнд чуулган ус байхгүй байсан бөгөөд тэд Мосе, Аарон нарын эсрэг цуглацгаав.

Onani mutuwo Koperani




Тооллого 20:2
14 Mawu Ofanana  

Тэд бас Мерибагийн их усны дэргэд хилэгнэхэд хүргэсэн Түүнийг хилэнг өдөөсөн бөгөөд Тэднээс болж Мосе хэцүүдсэн.


Израилийн хөвгүүдийн гонгинооныг Би сонссон. “Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно” гэж тэдэнд хэл гэв.


Тэр цөлд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдов.


Та нар ЭЗЭНий цог жавхланг өглөө харна. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гонгинооныг ЭЗЭН сонссон. Бид хэн болоод та нар бидний эсрэг гонгинолдоод байгаа юм бэ? гэв.


Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож байв. Даяар хотол түмэн тэдэнд —Бид Египет нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой!


Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ.


Даяар хотол түмнийг уулзалтын майхны үүдэнд тэдний эсрэг Кора цуглуулав. Тэгээд ЭЗЭНий цог жавхлан даяар хотол түмэнд үзэгдэв.


Тэд хамтдаа Мосе Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд —Та нар арай дэндэж байна. Даяар хотол түмэн, хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Юунд та нар өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв.


Хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг цуглаж, уулзалтын майхан уруу эргэтэл, харагтун, түүнийг нь үүл бүрхэж, ЭЗЭНий цог жавхлан үзэгдэв.


Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa