Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 20:10 - Ариун Библи 2013

10 Мосе Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулаад тэр тэдэнд —Сонсогтун, тэрслэгчид ээ. Бид энэ хаднаас та нарт ус гаргах ёстой юу? гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Мосе, Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулав. Тэрээр тэдэнд —Тэрслэгчид та нар, одоо сонсогтун. Бид энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу? гэлээ.

Onani mutuwo Koperani




Тооллого 20:10
18 Mawu Ofanana  

тэд —Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд —Тайлал нь Бурханых биш үү? Надад яриач дээ! гэв.


Иосеф, Фараонд —Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв.


Бас хаднаас урсгал ус гаргаж, Усыг гол мөрөн шиг урсгасан.


Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлджээ.


Та нар Мерибагийн усны дэргэд Миний тушаалын эсрэг тэрсэлсэн учраас Израилийн хөвгүүдэд Миний өгөх нутагт Аарон орохгүй. Харин өөрийн ард олон уруу аваачигдах болно.


Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч Зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно.


Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин ургуулдаг нь Бурхан.


Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг.


Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн.


Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa