Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 20:1 - Ариун Библи 2013

1 Нэгдүгээр сард Израилийн хөвгүүд даяар хотол түмэн Зиний цөлд ирж, ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд өөд болж, тэндээ тавигдлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Дараа нь Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган нэгдүгээр сард Зиний цөлд иржээ. Ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд нас барж, тэндээ оршуулагдлаа.

Onani mutuwo Koperani




Тооллого 20:1
23 Mawu Ofanana  

Тэгээд тэд буцаж Ен-мишпатад (тэр нь Кадеш) хүрч ирээд, амалекчуудын бүх газар нутагт болон Хазазон-тамарт сууж байсан аморичуудыг бут цохив.


ЭЗЭНий дуу хоолой Цөл газрыг чичрүүлмүй. ЭЗЭН, Кадешийн цөлийг чичрүүлдэг.


Аароны эгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад эмэгтэйчүүд бүгд түүнийг даган хэнгэрэг авч бүжиглэв.


Хүүд юу тохиолдохыг мэдэхээр эгч нь зайдуу зогсож байлаа.


Түүний эгч нь Фараоны охинд —Би явж, еврей эмэгтэйчүүдээс танд хөвгүүнийг хөхүүлж өгөх хөхүүл эмэгтэйг дуудах уу? гэв.


Өмнөд талд урагшаа Тамараас Мерибат-кадешийн усыг хүртэл үргэлжлэн Египетийн горхи ба Их тэнгист хүрэх ёстой. Энэ нь урагшаа өмнөд тал.


Үнэхээр Би та нарыг Египет нутгаас авчирч, Боолчлолын гэрээс золин аварсан. Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.


(Мосе куш эмэгтэйтэй гэрлэсэн байсан тул) Мосегийн гэрлэсэн куш эмэгтэйн улмаас Мириам, Аарон нар түүний эсрэг яриа гаргав.


Үүл асрын дээрээс салж явахад, харагтун, Мириам цас мэт уяман өвчтэй болов. Аароныг Мириам уруу эргэхэд, харагтун, тэр уяман өвчтэй болсон байлаа.


Тийнхүү Мириам долоо хоногийн турш хуарангийн гадна хоригдсон бөгөөд түүнийг эргэн ирэхээс нааш ард олон аянд гарсангүй.


Ингээд тэд өгсөж яваад, Зиний цөлөөс Хаматад хүрэх Рехобыг хүртэлх нутгийг тандав.


Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.


Харин бид ЭЗЭНд хашхирахад Тэр дууг маань сонсон, тэнгэрэлчийг илгээгээд биднийг Египетээс гаргасан. Харагтун, одоо бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна.


Израилийн хөвгүүд даяар хотол түмэн Кадешаас хөдлөн Хор ууланд хүрэв.


Аароны хувцсыг Мосе тайлан авч хүү Елеазарт нь өмсгөв. Аарон тэнд уулын орой дээр үхжээ. Дараа нь Мосе Елеазар нар уулнаас буув.


Амрамын эхнэрийн нэрийг Левийн охин Иохебед гэдэг байв. Тэр Египетэд Левид төрсөн юм. Тэрээр Аарон, Мосе мөн тэдний эгч Мириамыг Амрамд төрүүлж өгчээ.


Учир нь Зиний цөлд усны дэргэд хотол түмний мэтгэлцэн байх үед тэдний нүдний өмнө Намайг ариунаар харагдуулах Миний тушаалын эсрэг чи тэрсэлсэн гэв. (Энэ нь Зиний цөл дэх Кадешийн дэргэдэх Мерибагийн ус байлаа.)


Тэд Езион-геберээс хөдөлж Зиний цөлд буудаллав. Энэ нь Кадеш болой.


Тэгээд та нар тэнд өнгөрүүлсэн өдрийн тоогоор Кадешт тийм олон хоног суусан билээ.


Бид Кадеш-барнеагаас хөдлөөд, Зередийн хөндийг туулсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийнхний дайчин эрс хуарандаа бүрмөсөн сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ.


Учир нь та нар Зинийн цөлд Мерибат-кадешийн усны дэргэд Израилийн хөвгүүдийн дунд Миний эсрэг итгэл эвдэн, Миний ариуныг Израилийн хөвгүүдийн дунд илэрхийлээгүй.


Харин Израиль Египетээс гарч, Улаан тэнгис хүртэл цөлийг туулан явж Кадешт ирэхдээ


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa