Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 2:2 - Ариун Библи 2013

2 Израилийн хөвгүүд, хүн бүр өөрийн тугийн дэргэд, эцгүүдийнхээ бүлийн тэмдгүүдийн дэргэд буудаллах ёстой. Тэд уулзалтын майхан тийш харан хүрээлж буудаллах ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Израилийн хөвгүүд, хүн бүр өөрийн тугийн дэргэд, өөрсдийн эцгүүдийн бүлийн далбаан доор буудаллагтун. Тэд хурлын майхныг алсуур хүрээлэн буудаллана.

Onani mutuwo Koperani




Тооллого 2:2
23 Mawu Ofanana  

Өстнүүд тань уулзалтын майханд турхирчээ. Өөрсдийнхөө тугийг тэд Тэмдэг болгон босгожээ.


Бурхан ЭЗЭНдээ тангараглаж, Түүнийгээ биелүүл. Эмээвэл зохих Түүнд, Түүнийг хүрээлэгчдэд бэлгүүдийг баригтун.


Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


Ертөнцийн оршин суугч, Газар дээр амьдрагч Та бүгд уулсын дээр Туг босмогц үзтүгэй! Эвэр бүрээ үлээмэгц сонстугай!


Тэр надад —Хүний хүү! Энэ бол Израилийн хөвгүүдийн дунд мөнхөд орших газар минь буюу Миний сэнтийний газар, хөлийн минь ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч садарлал ба үхсэн хаадынхаа хүүрээр ариун нэрийг минь дахин бузарлахгүй.


Тэдний Бурхан ЭЗЭН тэр өдөр тэднийг Өөрийн ард түмний сүрэг шиг аврах болно. Учир нь тэд титмийн чулуу мэт Түүний нутагт гялалзах болно.


Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар ба түүний бүх хэрэгсэл, түүнд буй бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний хэрэгсэл бүхнийг авч явж, түүн дотор үйлчлэн мөн асрыг тойрон буудаллаж байг.


Эхэнд Иудагийн хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Амминадабын хүү Нахшон дайчдынх нь захирагч байв.


Дараа нь Реубений хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Шедеурын хүү Елизур дайчдынх нь захирагч байв.


Дараа нь Ефраимын хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Аммихудын хүү Елишама дайчдынх нь захирагч байв.


Дараа нь бүх хуарангийн арын хамгаалалт болох Даны хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Аммишаддаин хүү Ахиезер дайчдынх нь захирагч байв.


ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин —


Өмнөд талд нь Реубений хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр байна. Реубений хөвгүүдийн удирдагч Шедеурын хүү Елизур бөгөөд


Зүүн талд буюу наран мандах зүгт Иудагийн хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр буудаллана. Иудагийн хөвгүүдийн удирдагч Амминадабын хүү Нахшон бөгөөд


Балаам хараагаа өргөн, овог овогоороо буудаллан буй Израилийг харав. Бурханы сүнс түүн дээр ирлээ.


Учир нь Бурхан бол самуурлын бус, харин амар амгалангийн Бурхан мөн. Ариун хүмүүсийн бүх чуулганы адил


Гэвч бүх юм зохистой, эмх журамтай байг.


Христийн сайнмэдээнд л зохистой амьдар. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайнмэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож


Бүхэл биеийг үе мөч болон шөрмөсөөр хамтад нь холбон хангаж, Бурханы өсөлтөөр өсгөдөг Тэргүүнээс тэд зуурдаггүй аж.


Харин авдар ба та нарын хооронд хоёр мянга орчим тохой зай байх ёстой. Түүнд дөхөж бүү ойртогтун. Та нар урьд нь энэ замаар хэзээ ч явж үзээгүй учраас түүнийг дагаж явбал аль замаар явахаа мэдэж авах болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa