Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 18:2 - Ариун Библи 2013

2 Түүнчлэн чиний эцгийн овог, чиний ахан дүүс Леви овгийг чи өөртөө авчир. Тэд чамтай хамтарч, чамд үйлчлэг. Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт гэрчлэлийн майхны өмнө байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Гэвч чи өөртэйгөө хамт бас өөрийн эцгийн овог, өөрийн ах дүү болох Левийн овгийг авчир. Энэ нь чи болон хөвгүүд чинь чамтай хамт гэрчлэлийн майхны өмнө байх зуур тэд чамтай хамтран, чамд үйлчлэхийн тулд билээ.

Onani mutuwo Koperani




Тооллого 18:2
16 Mawu Ofanana  

Тэр бас жирэмсэлж дахин хүү төрүүлээд —Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надтай холбогдох болно гээд түүнийгээ Леви гэжээ.


Тэд Бурханы хүн Мосегийн хуулийн дагуу өөрсдийн журмаар байр байрандаа зогсоцгоов. Тахилч нар левичүүдийн гараас хүлээн авсан цусыг цацжээ.


Гэсэн ч тэд өргөөний дааман хаалганд харуул, өргөөнд үйлчлэгч болж ариун газарт минь үйлчилнэ. Тэд ард түмний төлөө шатаалт тахил, нядлах тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсоно.


Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явахад ариун газрын минь үүргийг сахисан Левийн тахилч, Задокийн хөвгүүд Надад үйлчлэхээр Надад ойртох бөгөөд тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох болой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Левитэй тогтоосон Миний гэрээ үргэлжлэхийн тулд Би энэ тушаалыг та нарт явуулсан гэдгийг тэгэхэд та нар мэдэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Харин Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэнг байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав.


Мосегоор дамжуулан түүнд ЭЗЭНий айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны үр удмын биш, гаднын хүн ЭЗЭНий өмнө утлага уугиулахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.


Мосе гэрчлэлийн асар дотор ЭЗЭНий өмнө таягуудыг байрлуулав.


Тэд чамтай хамт байж, уулзалтын майхны үүрэг, майхны бүх үйлчлэлд оролцох ёстой. Харин гаднын хүн чамд ойртох ёсгүй.


ЭЗЭН, Мосетэй ярин —


Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын эдлэл бүхнийг бүтээж дуусахад буюу хуаран нүүх болсон үед Кохатын хөвгүүд тэдгээрийг үүрч явахаар ирэх ёстой. Харин тэд ариун юмсад хүрэх ёсгүй, эс бөгөөс тэд үхэх юм. Энэ нь уулзалтын майхан дахь Кохатын хөвгүүдийн ачаа юм.


Израилийн хөвгүүд ариун газарт ойртон очсоноос болж Израилийн хөвгүүдийн дунд гай гамшиг учрахгүй байхын тулд уулзалтын майханд Израилийн хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлж, Израилийн хөвгүүдийн өмнөөс эвлэрүүллийг хийлгэхээр Би левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас аваад Аарон ба түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой гэж айлдлаа.


Үүний дараа Аарон болон түүний хөвгүүдийн өмнө уулзалтын майханд үйлчлэлээ хийхээр левичүүд дотогш оров. Левичүүдийн тухайд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд үйлдэв.


Эдгээр нь ийнхүү бэлтгэгдмэгц, тахилч нар үйлчлэлийг гүйцэтгэхээр эхний асарт байнга ордог бөгөөд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa