Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 17:10 - Ариун Библи 2013

10 Харин Мосед ЭЗЭН —Тэрслэгчдэд тэмдэг болсоор байхын тулд Аароны таягийг гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр Миний эсрэг хандсан тэдний гоншгонооныг чи эцэслэх бөгөөд эс бөгөөс тэд үхнэ гэж айлдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Харин ЭЗЭН Мосед —Намайг эсэргүүцэх тэдний гомдлуудыг эцэс болгохын тулд чи Аароны таягийг тэрслэлийн эсрэг тэмдэг болгон хадгалахаар гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр тэд үхэхгүй юм хэмээн айлдав.

Onani mutuwo Koperani




Тооллого 17:10
23 Mawu Ofanana  

Миний амь арслангуудын дунд байна. Би гал гаргагч хүний хөвгүүдийн дунд хэвтэж байна. Тэд жад ба сум мэт шүдтэй бөгөөд Хэл нь хурц илд юм.


Мосе —ЭЗЭН ингэж тушаасан. “Үүнээс нэг бүтэн омерийг авч, үе уламжлан хадгал. Ингэснээр Би та нарыг Египет нутгаас гаргаж, цөлд та нарыг тэжээж байсан талхыг тэд харах юм” гэв.


ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Аарон үүнийг Гэрчлэлийн өмнө тавьж хадгалав.


Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.


Израиль аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн чи нүгэл үйлджээ. Тэд тэндээ зогсжээ. Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?


Тэгэхэд Мосе Аарон нар Израилийн хөвгүүдийн хотол түмэн даяар чуулганы өмнө нүүрээрээ унав.


Би энэ даяар хотол түмнийг даруй устгах учраас өөрсдийгөө эднээс салга гэв.


Амийнхаа үнээр нүгэл үйлдсэн тэр хүмүүсийн бойпруудын хувьд, тэд үүнийгээ ЭЗЭНий өмнө авчирсан бөгөөд тэдгээр нь ариуссан учраас үүнийг тахилын ширээг бүрэх давтсан ялтас болгогтун. Тэдгээр нь Израилийн хөвгүүдэд тэмдэг болог гэлээ.


Мосегоор дамжуулан түүнд ЭЗЭНий айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны үр удмын биш, гаднын хүн ЭЗЭНий өмнө утлага уугиулахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.


Тийнхүү Мосе үйлдэв. ЭЗЭН түүнд тушаасан ёсоор тэр тийнхүү хийв.


Чи үүнийг Миний чамтай уулздаг уулзалтын майхан дотор гэрчлэлийн урд байрлуул.


Мосе бүх таягийг ЭЗЭНий оршихуйгаас Израилийн бүх хөвгүүдэд авчрахад тэд хараад, хүн бүр таягаа авав.


ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе Түүний өмнөөс таяг авав.


Кохатчуудын ургийн овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр.


Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё.


Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Учир нь эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм.


Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн.


Цөлд чи өөрийн Бурхан ЭЗЭНийг яаж хилэгнүүлж байснаа марталгүй санаж яв! Чи Египетийн нутгийг орхисон өдрөөс хойш энэ газарт иртлээ ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр байсан.


Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.


Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.


Тэр үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотроос атгаг санаатай, үл бүтэх хүмүүс ам амандаа —Тэд бидэнтэй хамт яваагүй учир зөвхөн өөрсдийнхөө эхнэр хүүхдийг л авч яваг. Бид эргүүлж авсан олзноосоо тэдэнтэй хуваалцахгүй гэж хэлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa