Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 16:5 - Ариун Библи 2013

5 Тэрээр Кора ба түүний бүх нөхдөд —Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Сонгох хүнээ л Тэр Өөртөө ойртуулна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Тэрээр Кора болон түүний бүх нөхдөд хандан —Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Тэр тусмаа Өөрийн сонгох хүнийг л Тэр Өөртөө ойртуулах болно.

Onani mutuwo Koperani




Тооллого 16:5
38 Mawu Ofanana  

Тэрээр зарц Мосегээ, Өөрийн сонгосон Аароныг илгээсэн.


Аароны гэр ээ, ЭЗЭНд итгэгтүн. Тэдний тусламж, тэдний бамбай нь Тэр юм.


Хашаандаа суулгахаар Таны сонгож, ойртуулсан хүн Юутай ерөөлтэй вэ! Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна.


Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг тахилчийн албанд өөртөө авагтун.


Тэгээд чи ах Аарондаа бас хөвгүүдэд нь тэдгээрийг өмсгөн Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд тэднийг тослон тэдэнд сахил хүртээн ариусгагтун.


Аарон болон хөвгүүд нь уулзалтын майханд орохдоо эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо хилэнцээ тээж үхэхгүйн тулд тэдгээрийг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь үүрд мөнхийн зарлиг болой.


Удирдагч нь тэдний нэг байх бөгөөд Захирагч нь тэдний дундаас гарч ирнэ. Би түүнийг ойртуулахад Над уруу тэр дөхөж ирнэ. Над уруу дөхөж ирэхээр Хэн амиараа аз туршиж зүрхлэх билээ?» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн Надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.


Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас арслан мэт нэгэн нь гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.


Харин хойд зүгийг харсан танхим нь тахилын ширээний үүргийг сахигч тахилч нарт зориулагдсан. Тэд бол Левийн хөвгүүдээс гаралтай Задокийн хөвгүүд бөгөөд тэд ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртдог гэв.


Надад үйлчлэхээр Надад ойртох, Задокийн үр удмаас гаралтай тахилч левичүүдэд нүглийн тахилд залуу бухыг чи өгөх ёстой” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Энэ нь тэр газрын ариун хэсэг байх болой. Энэ нь ЭЗЭНд үйлчлэхээр ойртон ирдэг, ариун газрын үйлчлэгч тахилч нарт зориулагдсан ба тэдний гэрүүдийн газар, ариун газрын төлөөх ариун газар болох ёстой.


Тэгтэл Мосе, Ааронд “Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж, бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно” гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.


Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь мөн тэдний хувцас, тосолгооны тос, нүглийн тахил бухыг бас хоёр хуц, нэг сагс исгээгүй талх зэргийг аваад,


Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно.


Тэд хамтдаа Мосе Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд —Та нар арай дэндэж байна. Даяар хотол түмэн, хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Юунд та нар өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв.


Үүнийг хийгтүн. Кора ба түүний нөхөд та нар бүгд өөрсдөдөө бойпруудыг аваад,


Миний сонгох хүний таяг нахиалах бөгөөд тийнхүү чиний эсрэг гонгинолдож байгаа Израилийн хөвгүүдийн гоншгонооныг Би намжаах болно гэв.


Дараа өдөр нь Мосе гэрчлэлийн асар дотор ороход, харагтун, Левийн бүлийн Аароны таяг мөчирлөж, нахиалан цэцэглээд, бүйлсийн жимс боловсорсон байв.


Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар Эцэгээс юу ч гуйсан Тэр та нарт өгөх юм.


сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулж захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлх бүгдийг бичсэн билээ.


залбирч —Бүгдийн зүрхийг мэдэгч Эзэн Та энэ хоёрын хэнийг сонгож байгаагаа харуулаач.


Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед Ариун Сүнс —Миний дуудсан үйлчлэлд Барнаб, Саул нарыг надад тусгаарлагтун гэв.


Ихэд маргалдсаны эцэст Петр босож, тэдэнд —Ах дүү нар аа, харийнханд сайнмэдээний үгийг хэлж, итгүүлэхийн тулд Бурхан эртнээс намайг та нарын дундаас сонгосныг та нар мэдэж байгаа.


Тэр надад “Өвөг дээдсийн маань Бурхан хүсэлээ мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан мөн амнаасаа гарах дууг сонсгохын тулд чамайг томилжээ.


Харин нэгэнтээ алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.


Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай.


Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.


биднийг хаанчлал төдийгүй, Бурхан ба Эцэгийнхээ төлөөх тахилч нар болгосон Түүнд алдар хийгээд ноёрхол нь үеэс үед байх болтугай. Амен.


Миний тахилчид байж, Миний тахилын ширээн дээр тахиж, утлага уугиулж, Миний өмнө ефод зүүлгэхийн тулд Би Израилийн хамаг овгоос тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн бүх галан тахилыг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa