4 Мосе үүнийг сонсоод нүүрээрээ унав.
Тэд цохин алж байхад би ганцаараа үлдэн нүүрээрээ унаад —Аяа, Эзэн БУРХАН, Та Иерусалимын дээр хилэнгээ асгаснаараа Израилийн хамаг үлдэгчийг устгаж байна уу? гэж хашхирлаа.
Тэгэхэд Мосе Аарон нар Израилийн хөвгүүдийн хотол түмэн даяар чуулганы өмнө нүүрээрээ унав.
Харин тэд нүүрээрээ унан —Бурхан, бүх махбодын сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд даяар хотол түмэнд хилэгнэнэ гэж үү? гэв.
Би энэ хотол түмнийг бүхэлд нь даруй устгахын тулд эдний дундаас холд гэв. Харин тэд нүүрээрээ унав.
Тэрээр Кора ба түүний бүх нөхдөд —Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Сонгох хүнээ л Тэр Өөртөө ойртуулна.
Тэгэхэд нь Мосе Аарон нар чуулганы дундаас уулзалтын майхны үүдэнд гарч очин, нүүрээрээ унахад ЭЗЭНий цог жавхлан тэдэнд үзэгдлээ.
Тэгээд Иошуа хувцсаа уран, үдэш хүртэл ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унав. Израилийн ахмадууд ч бас унацгаав. Иошуа тэдэнтэй хамт толгой дээрээ шороо цацлан байв.