Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 15:8 - Ариун Библи 2013

8 Ам өчгөө биелүүлэх мөн эвийн тахилд ЭЗЭНд шатаалт тахил эсвэл нядлах тахил болгон үхрийн төлийг бэлтгэхдээ

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Шатаалт тахил, эсвэл онцгой тангаргийг биелүүлэхээр өргөл болгон эсвэл ЭЗЭНд эвийн тахилуудад зориулан бухыг бэлтгэхдээ

Onani mutuwo Koperani




Тооллого 15:8
10 Mawu Ofanana  

Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө хүлээн авагдахын төлөө уулзалтын майхны үүдэнд үүнийг өргөг.


Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.


Хэн нэгэн ам өчгөө биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөл болгон үхэр буюу бог малаас ЭЗЭНд эвийн тахил өргөх аваас хүлээн авагдахын тулд тэр нь согоггүй байх ёстой. Түүнд ямар ч согог гажиг байх ёсгүй.


Хэрэв түүний өргөл нь эвийн тахилын нядлах тахил байх аваас, хэрэв тэр хүн үүнийгээ бод малын сүргээс өргөх гэж байгаа бол эр ч бай эм ч бай согоггүй мал ЭЗЭНий өмнө өргөх ёстой.


Аароны хөвгүүд үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр буй шатаалт тахилын дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил юм.


тэгээд үүнийг хотол түмэн санамсаргүйгээр мэдэлгүй үйлдсэн байх аваас хотол түмэн шатаалт тахилд үхрийн төл нэг бухыг ЭЗЭНд тааламжит үнэр болгон, зарлигийн дагуу идээн өргөл ба ундаан өргөлийнх нь хамт, мөн нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргөгтүн.


Ундаан өргөлд хинийн гуравны нэг дарсыг ЭЗЭНд тааламжит үнэр болгон өргөгтүн.


үхрийн төлтэй хамт тэрээр хагас хин тосонд багсарсан ефагийн аравны гурван сайн гурилан идээн өргөлийг өргөх ёстой.


Тэгээд тэд үхэр сүргийн нэг төлийг, тосонд багсарсан сайн гурилан идээн өргөлийнх нь хамт аваг. Үхэр сүргийн хоёр дахь төлийг чи нүглийн тахилд авагтун.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa