Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 15:4 - Ариун Библи 2013

4 ЭЗЭНд өргөлөө авчрагч нэгэн нь хинийн дөрөвний нэг тосонд багсарсан ефагийн аравны нэгэн сайн гурилан идээн өргөлийг авчрах ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Өргөлөө авчрагч нэгэн нь хинийн дөрөвний нэг тостой хольсон ефагийн аравны нэгэн сайн гурилан идээн өргөлийг ЭЗЭНд авчир.

Onani mutuwo Koperani




Тооллого 15:4
21 Mawu Ofanana  

Чи бух, хуц бас хургануудыг хичээнгүйлэн худалдаж аваад тэднийг идээн өргөл болон ундаан өргөлтэй хамт Иерусалим дахь Бурханыхаа өргөөний тахилын ширээн дээр өргө!


Нэг хурганд шахсан тосны хинийн дөрөвний нэгтэй хольсон ефагийн аравны нэг сайн гурил мөн ундаан өргөлд хинийн дөрөвний нэг дарс байна.


Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий өргөөнд авчирдаг шиг идээн өргөл болгохоор бүх ах дүүг тань морь, тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд тэд бүх үндэстнээс авчирна” гэж ЭЗЭН айлдаж байна.


Мөн үүний хамт та нар өглөө бүр идээн өргөл, ефагийн зургааны нэг сайн гурилыг багсрахын тулд хинийн гуравны нэг тостой хамт бэлтгэ. ЭЗЭНд өргөх идээн өргөлийн мөнхөд үргэлжлэх тогтоол энэ юм.


Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.


Найм дахь өдөр нь тэрээр согоггүй хоёр эр хурга, согоггүй нэг охин төлөг болон идээн өргөлд зориулан тосонд багсарсан ефагийн аравны гурав хэмжээтэй сайн гурил, нэг лог тос авчрах бөгөөд


Хэн нэг нь ЭЗЭНд өргөл болгон идээн өргөлийг өргөх аваас өргөл нь сайн гурилынх байх бөгөөд тэр үүн дээр тос асган, дээр нь гүгэл тавиг.


Түүн дээр тос асган, дээр нь гүгэл тавь. Энэ нь идээн өргөл болой.


Үүний идээн өргөл буюу тааламжит үнэрт, ЭЗЭНд өргөх галан тахил нь тосонд багсарсан ефагийн аравны хоёр хэмжээтэй сайн гурил байх бөгөөд үүний ундаан өргөл нь хинийн дөрөвний нэг хэмжээтэй дарс байх болой.


Хэрэв тахилын өргөл болгон хурга өргөх гэж байгаа аваас тэр үүнийгээ ЭЗЭНий өмнө авчраг.


Харин идээн өргөлийн хууль ийм болой. Аароны хөвгүүд үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний урд өргөх ёстой.


“Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байж, газар бүрд нэрд минь зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстний дунд аугаа болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Нэг буханд идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны гурван сайн гурил мөн нэг хуцанд идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны хоёр сайн гурилыг,


Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн.


Эдгээрийг тогтоолынх нь дагуу тааламжит үнэр буюу ЭЗЭНд галан тахил болгон шинэ сарын шатаалт тахил болон үүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл ба эдгээрийн ундаан өргөлүүдээс гадна өргөгтүн.


Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв.


Бурханы сайнмэдээг тунхаглах ариун үйлчлэлд Бурхан намайг харийнхны төлөөх Христ Есүсийн үйлчлэгч болгосон нь харийнхныг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын тулд болой.


Сайныг үйлдэх ба хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай.


чидун мод тэдэнд “Бурхад ба хүмүүсийг хүндлэхийн тулд хэрэглэдэг өөрийн тосыг би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” хэмээв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa