Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 14:2 - Ариун Библи 2013

2 Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож байв. Даяар хотол түмэн тэдэнд —Бид Египет нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Израилийн бүх хөвгүүд Мосе, Аарон нарын эсрэг гомдоллож байв. Бүхэл чуулган тэдэнд —Бид Египетийн нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой!

Onani mutuwo Koperani




Тооллого 14:2
31 Mawu Ofanana  

Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн тац модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.


Төрөхдөө юунд эс үхэв, би Хэвлийнээс гарахдаа юунд үл эндэв, би?


Тэгтэл тэд тааламжит нутгийг жигшсэн. Үгэнд нь тэд итгэлгүй,


Харин майхнууд дотроо эгдүүцэн бувтнасан. ЭЗЭНий дуу хоолойг ч сонсоогүй.


Тэдний төлөө гэрээгээ санаж, Энэрэл хайрынхаа бялхмын ёсоор Тэр өрөвдсөн.


Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчираа юу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ?


Ард түмэн Мосед гонгинолдон —Бид юу уух вэ? гэцгээв.


Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон гонгинолдож —Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон үр хүүхэд, мал сүргийг маань цангааж алах гэж байна вэ? гэлцэв.


Тиймд амийг минь одоо надаас аваач, ЭЗЭН! Амьд явснаас үхсэн минь дээр гэв.


Нар мандах үед Бурхан дорнын халуун салхи зэхсэн бөгөөд Ионагийн толгой наранд цохиулан тэрээр унан тусаж, үхэхийг хүсэмжлэн —Амьд явснаас үхсэн минь дээр гэв.


Ард түмэн гай зовлонгоос болж ЭЗЭНий сонор дор дургүйцэн гонгинолдсон бөгөөд ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзэж, ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зах хаяаг шатаав.


Хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол намайг нэгмөсөн үхүүлээч. Хэрэв Таны мэлмийд би тааллыг олсон аваас гамшиг зовлонг минь надад үзүүлэлгүй даруйхан алаач гэлээ.


Бид Египет нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, ногоон сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна.


Даяар хотол түмэн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав.


Египет болон цөлд Миний цог жавхланг болон Миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн,


Чи биднийг цөлд үхүүлэхээр сүү зөгийн бал урссан нутгаас авч гарсан нь багадаад бас биднийг захирах нь уу?


Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож —Та нар ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн гэцгээв.


Мосе Израилийн хөвгүүдтэй ярьсан бөгөөд тэдний бүх удирдагч нь эцгүүдийнхээ бүлийн дагуу удирдагч бүрээс нэг нэг таягийг буюу арван хоёр таяг өгсөн бөгөөд Аароны таяг тэр дунд байв.


Хотол түмэнд уух ус тэнд байсангүй, тэгээд тэд Мосе Аарон нарын эсрэг цуглацгаав.


Ард олон Мосетой маргалдан —Бидний ах дүүс ЭЗЭНий өмнө мөхөх үед бид ч мөхсөн болоосой!


Биднийг болон мал амьтдыг маань энд үхүүлэхээр юунд чи ЭЗЭНий чуулган болох биднийг энэ цөлд авчрав?


Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ.


Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё.


Та нар майхан дотроо гомдоллож, “ЭЗЭН биднийг үзэн яддаг учраас биднийг устгахын тулд аморичуудын гарт тушаахаар Египет нутгаас авчирсан байна.


ЭЗЭН та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа, “Та нар явж, та нарт Миний өгсөн газрыг эзэмшицгээ” гэж хэлсэн. Харин та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг тэрслээд Түүнд итгэсэнгүй, Түүний үгийг ч сонссонгүй.


Сонссон атал тэрсэлсэн нь хэн билээ? Үнэндээ Мосегийн дор Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү?


Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa