8 Ефраим овгоос Нуны хүү Хошеа,
түүний хүү нь Нун, түүний хүү нь Иошуа билээ.
Ингээд Мосе, үйлчлэгч Иошуатайгаа хамт босож, Бурханы ууланд гарлаа.
Иошуа ард түмний хашхиралдах шуугианыг сонсоод, Мосед —Хуаранд тулалдах чимээ гарч байна гэсэнд
Харин Мосегийн залуусын нэг, туслах нь байсан, Нуны хүү Иошуа —Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв.
Эдгээр нь уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс ажгуу. Харин Нуны хүү Хошеаг Иошуа гэж Мосе нэрлэв.
Иссахар овгоос Иосефын хүү Игал,
Бениамин овгоос Рафугийн хүү Палти,
Тэгээд ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, үхэх өдөр чинь ойртож байна. Би Иошуад тушаал буулгахын тулд түүнийг дуудан хамтдаа уулзалтын майханд хүрч оч гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, уулзалтын майханд хүрч очив.
Дараа нь Тэрээр Нуны хүү Иошуад тушааж —Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай бөгөөд зоригтой бай! Би чамтай хамт байна гэв.
Тэгээд Мосе, Нуны хөвгүүн Иошуатай гарч ирээд, энэ дууны бүх үгийг ард түмэнд дуудан сонордуулжээ.
Нуны хүү Иошуа дээр Мосе гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган гүйцэлдүүлжээ.
Тэд Иошуад хариулан хэлсэн нь —Тушаасан болгоныг тань бид хийж, илгээх газар бүрд тань явах болно.
ЭЗЭНий тушаалын дагуу тэд Иошуад өөрийнх нь хүсэн гуйсан Ефраимын ууланд орших Тимнат-сера хотыг өгсөнд, тэрээр хот босгон барьж, тэндээ суурьшив.