Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 12:8 - Ариун Библи 2013

8 Түүнтэй Би оньсого таавраар биш, харин ам амаараа, илэн далангүй ярьдаг бөгөөд тэр ЭЗЭНий дүр төрхийг хардаг. Тэгтэл та нар юунд Миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ? гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Түүнтэй Би ам далд хэллэгээр биш, харин бүр илэн далангүй амаараа ярьдаг бөгөөд тэр ЭЗЭНий хэлбэр дүрсийг хардаг. Тэгтэл та нар юунд Миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ? гэлээ.

Onani mutuwo Koperani




Тооллого 12:8
39 Mawu Ofanana  

Тэгээд Иаков тэр газрыг Пениел гэж нэрлээд —Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч амь голтойгоо үлдлээ гэв.


Миний хувьд би зөв шударгаар Таны нүүрийг харна Би сэрэхдээ Таны дүр төрхөнд сэтгэл хангалуун байна.


Би сургаалт үгэнд чихээ хандуулна. Би сонжоо таавраа босоо ятгаар тайлна


Дараа нь эвэр бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав.


Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий.


Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт ЭЗЭН, Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосег хуаран уруу буцах болгонд харин түүнд үйлчлэгч залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв.


Тэр —Би бүх сайн сайхнаа өмнүүр чинь өнгөрүүлж, ЭЗЭНий нэрийг чиний өмнө тунхаглана. Би нигүүлсэх хүнээ нигүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэв.


Дараа нь Би мутраа авах бөгөөд чи Миний арыг харна. Харин Миний нүүр харагдахгүй гэв.


Тэр үед Аарон ба Израилийн хөвгүүд бүгд Мосег харахад, үзэгтүн, нүүрнийх нь арьс гэрэлтсэн байсан бөгөөд тэд түүнд ойртохоос эмээв.


Ингэх нь сургаалт үгс, ёгт зүйрлэлүүд, Мэргэдийн үгс хийгээд оньсого таавруудыг нь ойлгож ухахын тулд ажээ.


Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ? Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?


Намайг та нар хэнтэй адилтгаж, Надтай зэрэгцүүлэн зүйрлэж Өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ?


Хүний хүү чи, Израилийн гэрт тааврыг таалгаж, сургаалт зүйрлэлийг өгүүлэн


Тэгээд би —Аяа, Эзэн БУРХАН. Тэд миний тухай “Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?” гэж хэлэв гэлээ.


Харин эш үзүүлэгчээр дамжуулан, Израилийг Египетээс ЭЗЭН гаргаж, Эш үзүүлэгчээр дамжуулан тэр хамгаалагдсан.


энэ нутгийн оршин суугчдад ярих болно. Өө ЭЗЭН, Та энэ ард олны дунд байгаа. ЭЗЭН Та болон тэд нүүр нүүрээ хардаг, Таны үүл тэдний дээр тогтон байдаг бөгөөд Та тэдний өмнө өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар явдаг гэдгийг тэд сонсоцгоосон билээ.


Мосе Түүнтэй ярихаар уулзалтын майханд ороход гэрчлэлийн авдар дээр байсан хэлтрүүлгийн таг дээгүүрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.


Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр амаа нээнэ. Би ертөнцийн сууриас эхлэн Нууцлагдсан зүйлсийг хэлнэ» гэсэн байна.


Та нарыг сонсогч нь Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсэгч нь Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсэгч нь Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.


Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй. Харин Эцэгийн өвөр дэх цор ганц Төрөгч болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.


Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм. Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.


Би өөр хэний ч хийгээгүй үйлсийг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд нүгэлгүй байхсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг маань үзэн ядаж байна.


Тэгэхээр бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ дараа нь би бүрэн мэдэх болно.


Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг.


Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун.


ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч түүнээс хойш Израильд гарсангүй.


ЭЗЭН Хореб ууланд галын дундаас та нарт айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрсийг хараагүй учир та нар өөрсдийгөө маш нарийн хянагтун.


Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий.


Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн Түрүүнд гарсан нь мөн.


Тиймд үүнийг эсэргүүцэгч нь хүнийг бус, харин та нарт Ариун Сүнсээ өгдөг Бурханыг эсэргүүцэж байна.


Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен.


Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олонтаа бас янз бүрийн замаар айлдсан Бурхан


Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав.


Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махбодоо өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог, шазруун, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айдаггүй байхад,


Гэсэн хэдий ч ийм замаар тэдгээр зүүдлэгчид махбодыг бузарлаж, эрх мэдлийг үл хэрэгсэн, сүр жавхланг доромжилдог аж.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa