16 Дараа нь ард олон Хазеротоос нүүж, Параны цөлд буудаллав.
16 Үүний дараа харин ард олон Хазеротаас нүүж, Параны цөлд буудаллав.
Тэрээр Параны цөлд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.
Теманаас Бурхан морилон ирж, Паран уулаас Ариун Нэгэн заларна. Села Түүний сүр жавхлан тэнгэрсийг хучин, Дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.
Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарав. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов.
Киброт-хаттаавагаас ард олон Хазерот уруу хөдлөн нүүж, Хазеротдоо суув.
Тийнхүү Мириам долоо хоногийн турш хуарангийн гадна хоригдсон бөгөөд түүнийг эргэн ирэхээс нааш ард олон аянд гарсангүй.
Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —
Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.
Ингээд Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүнүүд болох тэр бүх хүнийг ЭЗЭНий тушаалаар Параны цөлөөс илгээлээ.
Тэд Хазеротаас хөдөлж Ритмад буудаллав.
Самуел өөд болов. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан түүнийг Рама дахь нутагт нь хөдөөлүүлэв. Давид босож, Параны цөл уруу явав.