7 Манна нь цоорын үр шиг бөгөөд бидолаах адил төрхтэй байв.
7 Манна нь кориандрын үртэй адил бөгөөд бделлиум адил төрхтэй байв.
Тэр нутгийн алт нь шижир, тэнд бидолаах хийгээд судалт гартаам ч байжээ.
тэр тэдэнд —ЭЗЭН ингэж айлдсан. “Маргааш амрах өдөр, ЭЗЭНий ариун Амралтын өдөр. Та нар жигнэхээ жигнэж, чанахаа чана! Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал” гэж хэлэв.
Израилийн гэрийнхэн үүнийг манна гэж нэрлэжээ. Тэр нь цоорын үр мэт цагаан бөгөөд амт нь зөгийн балтай өрмөнцөр мэт байв.
Ард түмэн холхилдон, түүнийг түүж, тээрмийн хоёр чулууны хооронд нунтаглан эсвэл ууранд нүдээд, тогоонд буцалгаж түүгээр боов хийдэг байв. Түүний амт тостой жигнэсэн хуймаг адил амттай байлаа.
Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»”