54 Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тийнхүү хийв.
54 Израилийн хөвгүүд тийнхүү хийв. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэд тийнхүү хийв.
Израилийн хөвгүүд явж, Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.
Ингэснээр уулзалтын майхан асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хийв. Тэд тийнхүү хийжээ.
Мосе бүх ажлыг харж шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор түүнчлэн хийжээ. Тиймээс Мосе тэднийг ерөөв.
Мосе ийн үйлдэв. ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Мосе тэгж үйлдэв.
Тэд уулзалтын майханд орохдоо мөн тахилын ширээнд ойртохдоо Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор угаалга хийдэг байв.
Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэр тэднийг Синаин цөлд тоолов.
Харин Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэнг байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав.
ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин —
Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд үйлдэж, өөр өөрсдийн тугийн дэргэд буудаллан, хүн бүр өөрийн ургаар, эцгүүдийнхээ бүлийн дагуу хөдлөн нүүж байв.
Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тийнхүү Зелофехадын охид үйлдэв.
Мосе, Аарон болон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн нь бүхэлдээ левичүүдэд тийнхүү үйлдлээ. Левичүүдийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тэдэнд тийнхүү хийв.
Хоёр өдрөөр эсвэл сараар эсвэл жилээр ч үүл асрын дээр саатаж тэнд байхад Израилийн хөвгүүд буудаллан үлддэг бөгөөд аянд гардаггүй байлаа. Харин түүнийг өргөгдөх үед тэд аянд гардаг байлаа.
Тэд Синаин цөлд байхдаа эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр Алгасалыг сахив. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тийн үйлдэв.
та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
Миний та нарт тушаасан болгоныг та нар даган мөрдөж, түүн дээр бүү нэм мөн түүнээс бүү хас.
Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү.